Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

Wednesday, September 25, 2013

Сүмд яруу найргийн уншлага болно







ЗУУН МЯНГАН ЯРУУНАЙРАГЧ
ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ
нэртэй дэлхий нийтийг хамарсан 550 үйл явдал 100 улсад болно.
Монгол дахь нэгдсэн уншлага 9-р сарын 28-ний 11-13 цагийн хооронд
Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Бурхан багшийн дуганд болно.


Энх тайван, тогтвортой байдлын хүрээнд улс төр, нийгэм, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн төлөө дэлхийг хамарсан “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх үйл явдал гурав дахь удаагаа болох гэж байна. Анхандаа яруу найрагч-зохион байгуулагчтай эхэлсэн үйл явдалд яваандаа дэлхийн өнцөг булан бүрээс хөгжим, дүрслэх урлагийнхан болон гэрэл зурагчид нэгдэн салбар хоорондын эвсэл болон өргөжин тэлсээр байна.
            “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх дэлхий даяар өрнөсөн энэхүү хөдөлгөөнийг АНУ-ын яруу найрагч Майкл Ротенберг, Терри Каррион нар санаачилсан бөгөөд Монгол улс уг үйл явдалд эхнээс нь идэвхтэй оролцсоор ирсэн юм.
 “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх эл үйл ажиллагаа нь түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан яруу найргийн уншлага гэдэг утгаараа мэдээлэлүүд нь Стэнфордын их сургуулийн мэдээллийн санд хадгалагдах аж.
9-р сарын 26-27-ний өдрүүдэд МУИС, МУБИС, СУИС, “Гурван Эрдэнэ”, “Их Монгол”, “Утга зохиол нийгмийн ажилтаны дээд сургууль”, “Их Засаг” зэрэг их дээд сургуулиудад яруу найргийн чөлөөт уншлагууд болно. 

Монгол дахь Яруу найргийн нэгдсэн уншлага нь 9-р сарын 28-нд 11 цагт Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд болох бөгөөд  интернэтийн сүлжээгээр АНУ-ын Сан Франциско хот дахь зохион байгуулах төвтэй шууд холбогдох юм байна. 


Яруу найргийн үлэмжийн шидэт эрчимээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая” гэсэн уриан дор Монголын Соёл Яруу Найргийн Академи, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо хамтран дэлхий даяарын яруу найргийн марафонд оролцох ажээ.

Thursday, September 12, 2013

"Гурван зуун шүлэгт" олон хэлээр дуурслаа




Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн сонголт хийж, эмхэтгэн хэвлүүлсэн “Гурван зуун шүлэгт” нэртэй цоморлигийн нээлтэд хиндич, орчуулагч Ж.Гэндэндарам, орчуулагч, судлаач Б.Магсаржав, хятадач, орчуулагч Я.Ганбаатар, судлаач доктор профессор С.Дулам, орчуулагч Д.Бямбаа, С.Баясгалан, Ц.Сүрэнжав, Х.Мэргэн, Д.Бор, С.Дондог, Б.Энэбиш, Т.Төмөрхүлэг, Ж.Нэргүй, Д.Ганболд, Х.Хангайсайхан, М.Шагдарсүрэн, Л.Дашням, Ж.Оюунцэцэг, Б.Монголхүү, Ц.Оюундарь, Ц.Магсар, Н.Лувсандорж, Б.Хишиг-Ундрал зэрэг уг номонд бүтээл нь сонгогдсон уран бүтээлчид хүрэлцэн иржээ. Мөн Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Боловсрол, Шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Л.Отгонсүрэн зэрэг албаны хүмүүс болон зохиолч, яруу найрагч, сэтгүүлчид гээд зуу гаруй хүн хуран чууллаа.

Өрнө дорнын яруу найраг эн тэнцүү орсноороо, монголчуудын яруу найргийн орчуулгын 300 орчим жилийн түүхийн тойрог доторх бүтээлүүдээс сонголт хийснээрээ онцлог болсон эл бүтээлд англи, орос, хятад, түвэд, хинди, герман, испани, франц, япон, түрк, унгар, казак, польш, нидерланд, македони зэрэг хэлнүүдээс орчуулсан 60 гаруй орчуулагчийн шилдэг бүтээл багтжээ.


Номын нээлтийн ёслолд эрдэмтэн судлаач С.Дулам “Францийн Ерөнхийлөгч Жорж Понпиду яруу найргийн цоморлиг бүтээхэд ямар хэцүү байснаа өмнөтгөлдөө үгээ барж бичсэн байсан. Яруу найргийн цоморлиг бүтээхийг эрхэм дээд үйлс гэж үздэг учраас ийм хүмүүс бүтээдэг юм. Би ч гэсэн ийм нэгэн сайхан цоморлиг бүтээхийг хүсдэг байлаа. Гэтэл номын мэргэн нөхөр Г.Мэнд-Ооёо бүтээжээ. Юунаас эхлэж буй вэ гээд номын эхний хуудсыг сөхтөл “Бхагвадгита” буюу “Ялж төгс нөгчсөний дуулал” хэмээх вээдийн гүн ухааны их туурвилаас эхэлсэн байх юм. “Ухаант дээдэс гэдэг маань Угаасаа миний урьдах дүр юм” хэмээн эхэлж байх юм. Залгаад “Шүлэглэлт ном”-ын мөрүүд гарч ирж байна. “Гурван зуун шүлэгт” хэмээх эл антологийн үнэ цэнэтэй тал нь ихэнх бүтээлийг эх хэлээс нь орчуулсанаараа онцлог болжээ. Мөн Хомерийн Илиад, Одессейгээс хүртэл орсон байна. Бичиг үсэггүй миний өвөг эцэг хүртэл Одессейн үлгэрийг хэлдэг байсан. Үүгээр би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр Монголчууд дэлхийн бүтээлтэй ойр явсаныг хэлэх гээд байна. Мөн эл бүтээлийн нэг онцлог нь Петраркагаас 50 жилийн өмнө, Чойжи-Одсэр “Бурханы 12 зохионгуй”-г орчуулаад, Махгалын магтаалаа зохиож байсан байгаа юм. Г.Мэнд-Ооёо эл антологио oн цагийн дэс дарааллаар тавьсан нь нэгэн сонин зүйлийг харагдуулж байна. Равжаа хутагттай нэг жил буюу 1803 онд Оросын агуу их яруу найрагч Тютчев, Америкийн Эмерсон, Эдгар По нар нэгэн онд мэндэлсэн байх юм. Эндээс гариг ертөнцийг ямар од гийж дэлхийн гурван бөөрөнд эдгээр их сэтгэгч, яруу найрагчид төрсөн байна вэ гэж бодоход хүргэж байна.” хэмээн яриад, өөрийн орчуулсан Францийн орчин үеийн яруу найргийг бүтээсэн хүн гэж үздэг Франсуа Вийоны “Үдшийн дуурьсал” хэмээх шүлгийг франц хэлээр болон өөрийн орчуулгаа уншиж сонирхуулсан нь яруу найргийг эх хэлээр нь сонсох сайхан завшаан болов.



Орчуулагч, судлаач Я.Ганбаатар хэлэхдээ “Яруу найргийг үгийн урлаг гэж үздэг. Тухайн хэлний хамгийн сайн, сайхан үгс, уран яруу, утга төгөлдөр эгшиглэнт сонсголонт үг хэллэгээс яруу найраг бүтдэг. Иймд та бүхэнд нэгэн уриалга хэлмээр байна. “Шүлэг уншицгаая, шүлэг уншиж сэтгэлээ ариусгацгаая” хэмээн уриаллаа.


Thursday, August 22, 2013

“Gunu” сэтгүүлийн шинэ дугаар гарчээ

http://art.news.mn/content/154054.shtml

Соёл, яруу найраг, утга зохиолын GUNU сэтгүүл 8 дахь жилтэйгээ золгож байгаа билээ. Монголын яруу найраг, утга зохиол, соёлыг дэлхий дахинд толилуулахын хамт дэлхий дахины оюуны ертөнцийг тольдоход GUNU өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн.

Дэлхийн яруу найрагчдын найман удаагийн Их хуралд Монголыг төлөөлсөн GUNU-ээс өмнө Монголын утга зохиолыг гадаадад толилуулах зорилготой өөр хэвлэл байгаагүй юм. 2007 онд Дэлхийн Урлаг Соёлын Академиас дэлхийн утга зохиолын нөлөө бүхий 10 сэтгүүлийн нэгэнд GUNU сэтгүүлийг нэрлэж байв. 2005 онд GUNU-д нийтлэгдсэн Данзанравжаагийн хоёр шүлгийг Английн орчуулагч Саймон Векхам-Смит олж уншаад GUNU-ийн гүүрээр монголын зохиолчдын эрхэм дотнын анд нөхөр болсон юм. Эдүгээ тэрбээр монголын утга зохиолын сэдвээр эрчимтэй ажилласаар байна.

GUNU сэтгүүл 19-дэх дугаартаа онцлох хэд хэдэн сонирхолтой бүтээлүүдийг нийтэлжээ.

Испани хэлтний яруу найргийн ертөнцөд өнөөдөр хамгийн их алдартай, нэр хүндтэй яруу найрагч Хусто Хорхе Падроныг танилцуулж, шүлгийн дээжээс испани хэлнээс нь орчуулж нийтэлжээ. Түүний барууны ертөнцөд ихээхэн шуугиан тарьсан “Тамын тойрог” хэмээх алдарт бүтээлийг эх хэлнээс нь орчуулж монгол уншигчдадаа өргөн барихаар залуу орчуулагч Б.Нямдорж, Б.Пүрэвсүрэн нар ажиллаж байгаа ажээ.

2012 оны Нобелийн утга зохиолын шагналт зохиолч Мо Яаны Нобелийн лекцийг О.Мөнхнарангийн орчуулгаар нийтэлсэн байна.

GUNU яруу найргийн залгамж шинэ үе “Шинэ үнэр” бүлгийн залуусын шүлгүүд, Дархан хотын утга зохиолын нэгдэлийнхэний бүтээлүүдийг англи хэлнээ орчуулж, монгол эхтэй нь хамт нийтэлжээ.

GUNU Монголын яруу найргийн сонгодог өвийг дэлхий дахинд танилцуулах ажлаа Ванчинбалынхан буюу Нэгэн бүлийн таван яруу найрагчийн бүтээлээр төлөөлүүлэн илэрхийлсэн байна.

GUNU монголын утга зохиолын түүхийн сонирхолтой үзэгдэлүүдийг өөрийн хуудаснаа үлдээдэг. Энэ дугаарт 1980-аад оны “ГАЛ” бүлгэмийн түүх шастираас болон тэдний бүтээлээс дээжлэн оруулжээ.

Ч.Билигсайхан, Б.Пүрэв-Очир, Л.Цэрэнчимэд, Б.Магсаржав нарын эрдэмтэн судлаачдын шүүмжүүдийг нийтэлжээ.

GUNU сэтгүүлийн өнгө аялгуу цаашид иймэрхүү дүр төрхөөр үргэлжлэх бөгөөд мэргэн уншигч, үзэг нэгтнүүдийн мэргэн зөвлөлгөөг хүлээн авна хэмээн зарлажээ.

Thursday, July 26, 2012

“Хөх нулимстай тэнгэр” номын хур буулгалаа

lhttp://art.news.mn/content/114941.shtml

Өвөрмонголын яруу найрагч Эрэнцэндоржийн Болдын “Хөх нулимстай тэнгэр” шүлгийн түүвэр Англи, Монгол хэлнээ хэвлэгдэн гарч, “Арт хаус” төвд өнөөдөр номын баяраа хийлээ. ӨМӨЗО-ны яруу найрагчийн эл бүтээлийг англи хэл рүү утга зохиолын орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смит орчуулан уншигчдын гарт хүргэсэн юм. Тиймээс уг арга хэмжээг Соёл, яруу найргийн академиас хоёр уран бүтээлчийн номын баярыг хамтад нь зохион байгуулав.




Wednesday, July 25, 2012

Altan Ovoo is available in English



 
Зохиолч Г.Мэнд-Ооёогийн “Алтан Овоо” хөлгөн судар англи хэлнээ анх 2007 онд орчуулагдан хэвлэгджээ. Уг хэвлэлийн засаж сайжруулсан хоёр дахь хэвлэл “Altan Ovoo” ном саяхан хэвлэгдлээ. Английн орчуулагч, судлаач Саймон Вэккхам-Смитийн орчуулгаар хоёр дах удаагаа англи хэлт уншигчдад хүрч буй эл бүтээл нь монгол хэлнээ таван удаа хэвлэгдсэн билээ.


  Altan Ovoo, first published in 1993, represents the Mongolian poet G Mend-Ooyo’s greatest literary achievement to date.  He refers to it as an almanac, relating his own experience growing up in the Dariganga region of Mongolia, and presenting the history and customs of his homeland through the focus of the topographical Altan Ovoo of the title.
Altan Ovoo stretches across time, but it is not a history; it speaks of Mongolian culture, but it is not a cultural guidebook:  rather it reveals an individual’s feeling for, understanding of and closeness to the worlds of dream and magic, the power of language, the closeness of family and the hardships and joys of nomadic life.  Mend-Ooyo’s vision presents us with a world of flying horses, musicians, highway robbery, nomadic travel, astrology, hills and mountains, steppes and weather, lovers and words, a world through which the story of humanity gradually unfolds, both implicitly and explicitly, carried on the back both of metaphor and story.
---
“Altan Ovoo is a true song of home. I do not know of another work of such pure, imaginative power”
                                                                    S.Erdene

“Through the flow of power across the mirror of his mind, a flow which is not dependent upon the awakening of form, omens, intuition, dreams or feeling, G.Mend-Ooyo engages with the power of the local spirits and guardians of his own country, and passes to us a translation of the secret language of that country…”
                                                                   D.Uriankhai


Tuesday, July 3, 2012

Poetry reading and giving speech in Baguio

Филлипиний их сургууль дээр лекц уншив. Уугуул соёлоо тээж яваа угсаатны бүлгүүд, уламжлалт мэдлэгийг заадаг багш нар ихээр цугларсан байав.

"Уул, Уул" хэмээх нэгэн жижиг боловч маш тохилог сайхан номын дэлгүүрт шүлгийн уншлагаа хийлээ. Тэрүүхэн тэндээ Монгол орчин бүрдүүлэв...

Энэ сандал дээр сууж уулзалт ярилцага, уншлагаа хийсэн. Загвар нь их аятайхан. Номын тавиур бас сандал.

Шүлгийн орчуулгийг Lissa  хэмээх бүсгүй уншиж өглөө. Тэрбээр европт арваад жил амьдарсан, театрын хөтлөгч хийж байсан туршлагатай бөгөөл шүлгүүдийг маш сайхан уншиж хүргэж байва.

Шүлгээ уншиж байна.

Уугуул соёлын хурлыг зохион байгуулсан Катрин, Китлэт хоёр

Сургууль дээр.
Уугуул соёлоо тээгчдийн хурал эхэлж байгаа нь...

Нэгэн омгийн эмэгтэй хүүхдээ бүүвэйлж хамрынхаа нүхээр лимбэ эгшиглүүлж буй хөгжим-бүжигээр эхлэв

Үргэлжлээд Америкийн Индиан бөөлөв.

Калинга омгийн ахлагч эр зоригийн дуу бүжиг хийв.

Уугуул соёлоо тээгчид үзэсгэлэнгээ нээж буй нь

Thursday, June 7, 2012

Г.Мэнд-Ооёогийн шүлгийг BBC-гээр уншина

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн наадам энэ жил  Английн нийслэл Лондон хотноо болохтой холбогдуулан ВВС радио, Шотландын Яруу найргийн номын сантай хамтран олимпийн наадамд оролцох дэлхийн 204 орноос тус бүр нэг шүлэг сонгон нэвтрүүлэх “Poetry 2012: The Written World” буюу “Яруу найраг 2012: Бичигдсэн ертөнц” төслийг хэрэгжүүлж буй ажээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн төсөл есдүгээр сарын хүртэл зургаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд улс бүрээр сонгогдсон шүлгийг англи хэлнээ хөрвүүлж, тэрхүү нэвтрүүлгийг долоо хоногийн турш ВВС радиогийн цахим хуудсаар дамжуулах гэнэ. Улмаар Шотландын Яруу найргийн номын сангийн вэб хуудсанд байрлуулснаар уншигчид тэдгээр шүлгийг унших, зохиолчийн намтартай танилцах боломжтой болох аж.

Төслийн багийнхан Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Ертөнцийн явдал” шүлгийг сонгож, өнгөрсөн сард яруу найрагчаас ашиглах зөвшөөрлийг бичгээр авсан байна. Улмаар өнөөдөр буюу зургадугаар сарын 8-нд 12.28 цагт /орон нутгийн цагаар 05.28 цагт/ BBC радиогоор тэрхүү шүлгийг нэвтрүүлэхээр болсон байна. 2008 онд бичсэн энэ шүлэг нь Г.Мэнд-Ооёогийн “Гэрэлтэх агшин бүр” хэмээх яруу найргийн түүвэрт багтаж, 2010 онд хэвлэгджээ. Саймон Вэккхам Смит гэгч 2010 онд “Ертөнцийн явдал” шүлгийг англи хэлнээ орчуулж, “A Witch of White Mist” хэмээх нэртэй шүлгийн англи түүвэрт нь хэвлэгдсэн байна.

“Poetry 2012: The Written World” хэмээх төсөлд Японы алдарт яруу найрагч Шинкаро Таникава, Оросын нэрт яруу найрагч Андрей Вознесенский, Унгарын суут яруу найрагч Атилла Жозеф, Туркийн суут найрагч Назым Хэкмэт зэрэг дэлхийд нэр цуутай яруу найрагчдын бүтээлийг сонгосон байна. Төслийн хүрээнд сонгосон шүлгүүдээр зурагт хуудас, шуудангийн ил захидал, антологи зэргийг хэвлэх бөгөөд Лондонгийн олимпийн нээлтийн үеэр тэдгээр бүтээлүүдээр “бороо оруулах” тухай мэдээлж байна. Ийнхүү шинэ зуунд яруу найраг улам бүр үнэд орж хүн төрөлхтөний оюун санааны үнэт зүйл болсоор байна.

Шотландын Яруу найргийн номын сан нь “Хүмүүс болон яруу найргийг хамтад нь Танд ойртуулна” хэмээн уриалж байгаа бол “Шүлгээр дэлхийн улс үндэстнүүдийн хосгүй нэгэн хөргийг бүтээе” хэмээн BBC зорьж буй ажээ.

Яруу найрагч Г.Мэнд-Ооёгийн “Ертөнцийн явдал” шүлгийг хүргэе.

ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ

Үүрийн бялзуухайтай цуг морь мориндоо мордоцгооно
Үдшийн шаазгайтай цуг уяа уяандаа бууцгаана
Зуун зуун жил арьс элдэж, мод огтолж сэлэм давтана
Зул бөхөж, бас мандаж дараачийн хүмүүс түүхийг давтана
Голын ус булингартаж нэг, тунгалагшиж нэг урсана.
Галын цучил мөрний хөвөөнд нэг унтарч, нэг асна.
Жил жилийн явдал суудалдаа дэлхийн чулуу элэгдэнэ.
Жирийн л нэг өдрүүдийн тоосондоо хүний явдал булагдана.

Ялан мандахын өглөөгүүр морь мориндоо мордоцгооно.
Ядарч сульдахын үдшээр уяа уяандаа бууцгаана
Мянга мянган жил сэлэм ирлэж, булш малтаж, зул барина.
Маргааш болоход сурсан зангаараа л мориндоо мордоно
Хот балгад нэг нь байгуулна. Хорссон нөгөө нь галдан шатаана.
Хоёулаа дайтаж жанжид болно. Хожим нь зөвхөн домог л үлдэнэ.
Ертөнцийн явдал энэ мэт, элэрсэн сэлэм шиг давтагдаж
Ердийн оройн хоолны даруулгатай цуг мартагдана.

                  
Ч.БОЛОРЧУЛУУН


Д.Ама (124.158.109.*)
2 минутын өмнө
Г.Мэнд-Оёод баяр хүргэе. Ухаарал хайрласан шүлэг байна. Баярлалаа.
unshigch (180.149.93.*)
0 минутын өмнө
Altannavch gedeg hun unshilaa. Umnu ni tovchon uuriinhuu tuhai taniltsuulaad tegeed Shulgiig unshiv. Saihan bailaa. Bayarlalaa.
00
sonsloo (180.149.93.*)
0 минутын өмнө
Dunguj saya 12.28-d sonsloo. Goyo umaa....
00
(14.39.224.*)
1 цаг 46 минутын өмнө
илүү сайн шүлгүүд байсан даа
00
BOLD (202.72.243.*)
1 цаг 57 минутын өмнө
TUN TAALAGDLAA ... HEDHEN UGEER MONGOL AHUI AMIDRALIIG DURSLEN HARUULJEE
10
Mugi (180.149.93.*)
Өнөөдөр 9 цаг 54 минут
Sain shuleg baina. Yag l Ertuntsiin yavdal baina daa...
00
(202.131.228.*)
Өнөөдөр 9 цаг 47 минут
hehe goy shuleg baina
00
(202.170.69.*)
Өнөөдөр 9 цаг 41 минут
nice news
10

Нэр:



http://art.news.mn/content/110436.shtml

Monday, May 7, 2012

Нүүдэлчин одны үлгэр" ном Бенгал хэлнээ

Amarendra Chakravorty, poet, writer and traveller, who translated and published my children's book in Bengali. Thank you so much his great effort and kindness. 

Г.Мэнд-Ооёогийн "Нүүдэлчин одны үлгэр" ном Бенгал хэлнээ 2006 онд орчуулагдсан бөгөөд өдгөө 4 дэх хэвлэлт нь гараад байна. 

Monday, April 30, 2012

Данзанравжаагийн тухай “Гэгээнтэн” роман хэвлэгдлээ


Зохиолч Г.Мэнд-Ооёогийн туурвисан “Гэгээнтэн” хэмээх шинэ роман ойрын үед номын худалдаанд гарах аж. Уг роман нь XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, Ноён хутагт Данзанравжаагийн ер бусын ид шидлэг гайхамшигт далд ертөнцөөр аялуулах болно. Монголын говь дахь эрт галавын ой санамж, байгаль дахь оюун санааны далд хүчийг танин барьсан говийн Гэгээнтэний соён гэгээрүүлэх үйлс нь Манжийн төрийн монгол нутаг тийш явуулсан бодлого, саад хоригтой тулгарч, олон эмс хүүхнүүд дагуулсан “говийн дүвчин”, “согтуу”, “галзуу” хэмээн хоч цуугаар муучлагдан, ил далд хавчин хяхах, хорлон хөнөөхийг элдвээр оролдох боловч Данзанравжаа бээр нууц тарнийн бясалгалын хамтрагч дагинас, бүтээлчин бүсгүйчүүд, урлаач, дууч хуурчид олон шавь нараа дагуулан орон шүтээний газаруудаа байгуулан, жүжиг наадам дэглэн, дуу хуур ид шидээ үзүүлэн уул усаа аргадан чөтгөр шимнусыг дарж, тэмээн жингийн урт цуваа хөвүүлэн билиг танхай авьяас билгээ хөгжүүлэн дэлгэрүүлж, аялан явсаар байна.

Данзанравжаа өөрийн төрөлх говь дахь чинадын эрчим оршсон хий бод ертөнцөд хувилгаан эрдмээрээ нэвтэрч, уул ус ургамал чулуу хийгээд амьтны аймаг, эрдэнэт хүмүүний бүтээл оюун санаа нэгэн бүхэл цогц ертөнц болохыг танин барьж улмаар Шамбал хэмээх нууцын орныг төрөлх говь нутагтаа нээж буй суу гайхамшигт билиг эрдмийг нь зохиолч романыхаа гол шугам болгож өгүүлжээ.

Шамбалын нууц оршсон хутагтын эрдмийн өвийг авч үлдэхийн төлөө 1937 оны хэлмэгдүүлэлт, шашин соёлыг хааж боосон хуучин тогтолцооны хүнд бэрх хавчилт хаалт боолтын дундуур амь биеийг үл хайрлан тэмцэж 1990 оны ардчилсан хувьсгалтай золгуулж чадсан тахилч О.Түдэвийн амьдралын нууцлаг, бишрэм түүхийг романы үйл явдалтай сүлэлдүүлэн өгүүлжээ.

Будда болон Ловон Бадмажунай тэргүүт дээд Богдос нараас эши үндэстэй нууц тарнийн судал, хий, дуслын бясалгалаар чинадын нууцад нэвтэрч дээд оюуны далд увдисыг Монголын говь нутагт төгөлдөржүүлэн оньсолсон хийгээд нүүдэлчин Монголчууд соёл, эрдэм ухааны өвөө хүнээс хүнд, цагаас цагт уламжлан хойч үедээ илгээж буйг Ноён хутагт Данзанравжаагийн түүхэн баримтат үйл амьдралаар дамжуулан задлан шинжилсэн  уг романы онцлог ажээ.


Зохиогчийн тухай:

Г.Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэл, судалгааны олон ном бичсэн бөгөөд түүний бүтээлүүд нь дэлхийн 40 шахам хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болжээ.

Хүүрнэл зохиолын төрлөөр бичсэн “Алтан Овоо” хөлгөн судар нь 1993, 2002, 2007, 2010 онуудад хэвлэгдсэнээс гадна англи хэлнээ орчуулагдан гарчээ. Шашин соёлын сэдвээр “Билгийн мэлмий нээгч” /1996/, “Алтан-Овооны алтан шастир” /2008/ зэрэг ном нь нийтийн хүртээл болж байжээ.

Г.Мэнд-Ооёогийн Францын зохиолч Патрик Фишмантай хамтарч бичсэн Монгол цэцэн билигт ардын үлгэрт үгүүллийн ном нь энэ 2012 онд франц хэлээр Парис хотноо хэвлэгдсэн байна.

Ч.БОЛОР
http://art.news.mn/content/105719.shtml