“ЗУУН МЯНГАН ЯРУУНАЙРАГЧ
ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ”
нэртэй дэлхий нийтийг хамарсан 550 үйл явдал 100 улсад болно.
Монгол дахь нэгдсэн уншлага 9-р сарын 28-ний 11-13 цагийн хооронд
Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Бурхан багшийн дуганд болно.
Энх тайван, тогтвортой байдлын
хүрээнд улс төр, нийгэм, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн төлөө дэлхийг
хамарсан “Зуун мянган яруу
найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх үйл явдал гурав дахь удаагаа болох гэж байна. Анхандаа яруу
найрагч-зохион байгуулагчтай эхэлсэн үйл явдалд яваандаа дэлхийн өнцөг булан
бүрээс хөгжим, дүрслэх урлагийнхан болон гэрэл зурагчид нэгдэн салбар хоорондын
эвсэл болон өргөжин тэлсээр байна.
“Зуун мянган яруу
найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх дэлхий даяар өрнөсөн энэхүү хөдөлгөөнийг
АНУ-ын яруу найрагч Майкл Ротенберг, Терри Каррион нар санаачилсан бөгөөд
Монгол улс уг үйл явдалд эхнээс нь идэвхтэй оролцсоор ирсэн юм.
“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө”
хэмээх эл үйл ажиллагаа нь түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан яруу
найргийн уншлага гэдэг утгаараа мэдээлэлүүд нь Стэнфордын их сургуулийн
мэдээллийн санд хадгалагдах аж.
9-р сарын 26-27-ний өдрүүдэд МУИС, МУБИС, СУИС,
“Гурван Эрдэнэ”, “Их Монгол”, “Утга зохиол нийгмийн ажилтаны дээд сургууль”, “Их
Засаг” зэрэг их дээд сургуулиудад яруу найргийн чөлөөт уншлагууд болно.
Монгол дахь Яруу найргийн нэгдсэн уншлага нь 9-р
сарын 28-нд 11 цагт Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд болох бөгөөд интернэтийн сүлжээгээр АНУ-ын Сан Франциско
хот дахь зохион байгуулах төвтэй шууд холбогдох юм байна.
“Яруу найргийн үлэмжийн шидэт
эрчимээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая” гэсэн уриан дор Монголын Соёл Яруу Найргийн Академи, Монголын
Зохиолчдын Эвлэл, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо хамтран дэлхий даяарын яруу
найргийн марафонд оролцох ажээ.
No comments:
Post a Comment