Мөнгөн сарны туяаг бэхэн дотроо дусаавай
Мөнхийн гэрэлтэй зурганд минь мөнхүү чанар нь гэрэлтвэй
Үлгэр сарны туяаг үзгийнхээ үзүүрт сүвлэвэй
Үр хэдэн шүлгээ би үлэмжийн мяндсаар нь мэтгэвэй
Хаш сарны болорыг хатан зүрхэндээ тусгавай
Харанхуйд бичсэн шүлэгнээс минь хасын туяа цацарвай
Мэргэн сарны тольтод мэндийн дуугаа илгээвэй
Гэрлэн сүнстэй шүлэг минь гэгээн шамбалд нь оршвой.
No comments:
Post a Comment