Хэлбичгийн ухааны доктор (Ph.D.) Я.Ганбаатар
Чанд
хатуу шүүлтүүрээр шүүж үзвэл өнөөдрийн Монголын яруу найргийн ертөнцөд
Д.Нацагдорж, Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо нарыг
эхний тавд дурдмаар байдаг юм. Хэн хэнийг та хуруу даран тоолох вэ? гэж
асуувал тэр шүү дээ. Зарим хүн үүнтэй санал нийлэхгүй нь мэдээж. Гэвч
энэ бол байх л зүйл. Яагаад гэвэл энэ бол зөвхөн нэг л хүний үзэл бодол,
хүн бүхэн өөр өөрийн үзэл бодлоо энэ мэтээр илэрхийлж болно. Жишээ нь
Г.Аюурзана өөрийн үзэл дүгнэлтээрээ өөр таван хүний нэрийг дурдсан
байдаг. Утга зохиолын судлаач шинжээч, мэргэжлийн хүний хийсэн энэ мэт
үнэлэлт дүгнэлт багцаатай байх нь мэдээж. Нийт Монголын бүх үеийн яруу
найргийн энгээр авч үзэх юм бол эдэн дээр ноён хутагт Данзанравжаа яах
аргагүй нэмэгдэнэ, бас В.Инжиннаш, Д.Пүрэвдорж, О.Дашбалбар... нар
нэмэгдэнэ.
Дашдоржийн Нацагдорж монголын яруу найрагт
эртний сонгодог шинж чанарыг орчин үеийн шинж төрхтэй хослуулсан бол
Бэгзийн Явуухулан яруу найргийг өнгөц магтаалын өнгө аясаас сэтгэлийн
гүн рүү алхам хийсэн, Бавуугийн Лхагвасүрэн үгийн урлаг талаас нь яруу
тансаг болгосон гэж үнэлэгддэг билээ. Тэгвэл Данзангийн Нямсүрэнг
үнэхээр гайхамшигтай шүлэгч, монголын сүүлчийн жинхэнэ сонгодог яруу
найрагч байжээ гэж дүгнэхэд хэтрүүлсэн болохгүй ээ. Түүний уран бүтээл
тэр чигээрээ гүн ухаан, тэр тусмаа дорнын гүн ухаан-нүүдэлчин ард түмний
уламжлалт гүн ухааны охь шим мөн.
Энэ удаа би Г.Мэнд-Ооёогийн
уран бүтээлийн талаар бодол саналаа хэлэхийг зорилоо. Гэхдээ түүний яруу
найрагт дорно дахины сонгодог яруу найргийн нэг үндсэн шинж чанар
шингэсэн байгааг олж харснаа товч дурдах гэсэн юм аа. Тэр бол яруу
найргийн нүдэнд үзэгдэх, бүр тодотговол сэтгэлийн толинд үзэгдэх тэр
шинж чанар бусдынхаас илүү тод, онцгой туссан байдгаараа ялгарч байна.
Энэ нь эртний дорно дахины сонгодог яруу найргийн онолын нэг гол
тодорхойлолт болох “Шүлгийн дундаас зураг тодормуй” хэмээх тэр шинж юм.
Ер
нь дорно дахины яруу найраг, уран зураг, дуу хөгжим гурав салшгүй
холбоотой үүсч, хөгжиж ирсэн агаад бийрийн үзүүрээс өнгө будгийн амин
дэмээр амилан мэндэлсэн нэгэн гайхамшигт уран зургийн дээр жигүүрт үгийн
увидсаар төрсөн бадаг шүлэг тэрлэн дурайлгаад түүнийгээ уншихуйяа
сэтгэлд яруу аялгуу эгшиглэн дуурьсах мэт болж, нэгэн цогц урлагийн төгс
бүтээл туурвил мэндэлдэг байна.
Хэдийгээр монголын
яруу найрагт ийм арга хэлбэр төдийлөн нэвтэрч дэлгэрээгүй боловч шүүрдэн
шигшин үзэхүл эл сонгодог арга барилд яв цав нийцэх шүлэг найраг манайд
байгааг бид олж харж болно. Өнөө цагийн монголын яруу найрагчдын
дотроос Г.Мэнд-Ооёогийн уран бүтээл энэ мэт уран зураг, яруу найраг
хоёрыг нэг дор цогцлоох хос ёсны цогц бүтээл болсон байдгаараа онцгойрон
ялгарч байна.
Орой сар хавиргалж байхад аавын хуурдсан аялгууг
Орчлонгийн тэр мөчид надаас бусад нь сонсоогүй ээ...
гэсэн энэ мөрүүд мөнөөхөн нангиадын их шүлэгч Ван Вэйгийн:
Хулсан шугуйн гүнд гагцаар хоногловой.
Хуураан гаргаж аялгуулан хуурдавай.
Гэвч энд хэн л намайг сонсоо аж даа,
Гэгээн саран л гагцаар тэнгэрээс анирдана
гэсэн
алдарт бадагтай юутай адилхан сонсдоно(үзэгдэнэ) вэ? Хүн төрөлхтний
оюуны гайхамшигт ертөнц хэзээ ч ганддаггүйг мянган жилийн заагт
мэндэлсэн энэ хоёр шүлэг гэрчилнэм. Ер нь улс түмнүүдийн оюуны ертөнцөөс
цолгорон гарч, нийт хүн төрөлхтний хүртээл болсон шилдэг сонгодог бүхэн
эгүүн мэт нийтлэг дүр төрхтэй байдаг ажээ. Шотландын Роберт Бернс,
германы Хенрих Хайне, оросын Иван Бунин, орчин үеийн сонгодог болсон
Андрей Рубцов, японы хайкуч Мацуо Басё, Ёса Бусон, манай өөрийн
Инжиннаш, Гүлранс, Гүннацаг ах дүүсийн шүлэг найрагт сэтгэлийн толинд
зураг мэт тодрон ирэх ийм нийтлэг зүйл, дүр дүрслэл агаар нэгэн бий.
Г.Мэнд-Ооёогийн
шүлгүүд ур хийц сайтай, уран яруу хэллэгтэй, дүрслэл тод томруун, утга
санаа гүн гүнзгий байдаг. Тэдгээр нь аялгуу сайхан монгол хэлний
гайхамшигт чадлыг илтгэсэн, зөвхөн яруу найргийн гэж хэлж болох тийм
уран гоё, часхийсэн амттай үгс, үг хэллэг, бүхэл бүтэн мөр шадаар бялхаж
байдаг ажгуу. “Угалзан үүлс, хөх магнаг сиймхий, цэцэг зайчилж
алхах..., морин зэрэглээнд сундалдаад..., зуугийн бурхан намба, манхны
сэрвээ, ембүү хөх уул, ямбуу цагаан уул, бор талын зоо нялхарч..., эвт
шувуудын цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд..., нарны алтан учиг, үүлэн
чивлүүр, дунайсан шөнө, сэвлэг цагаан туяа, саран шагалзах, эрвээхэй
шандах, будан бургих, бороон сэмдэс, намбалаг уулс, нарны зовхи... гээд
тоочоод байвал ихээ урт жагсаалт болох энэ олон яруу үг хэллэгийг түүний
шүлэг найргаас төвөггүй олж үзэж болно.
Тийм ч учраас үүнийг
өгүүлэгч бээр тэртээх наяад оны үест Ооёо найрагчийн “Бодлын шувуу”,
“Өлзий утас” зэрэг шүлгийн номыг нь олж аваад олзуурхан үзэж судлан, энэ
мэтээр үг түүж “Яруу үгсийн толь” хийх гэж тэмдэглэлийн дэвтэр өвөртөлж
явснаа одоо эргэн үзэхэд тодхон, соньхон байна.
Г.Мэнд-Ооёогийн
яруу тансаг үг хэллэг, цэцэн билигт үг сонголт бүхий адилтгал зүйрлэл,
амттай мөр шадуудын тухай ганц би хэлж байгаа нь энэ биш аж. Найрагчийн
хүж барилдсан ах дүү гэж болох их анд, нутгийн нь дүү, энэ цаг үеийн өөр
нэг томоохон яруу найрагч О.Дашбалбар бүр 1992 онд бичсэн “Сарны
шүлэгч буюу Гомбожавын Мэнд-Ооёо” гэдэг өгүүлэлдээ: “Дунайсан шөнийн
сэвлэг цагаан туяаг гишгээд дууны сайхан эгшиг бие биедээ уусахуй...
гэсэн мөрүүд “Гал” багийн яруу найргийн ерөнхий аяс, өнгө мэдрэмжийг
эхэлсэн юм. “Морин зэрэглээнд уул толгод суудал солбиод, Эвт шувуудын
цуюаа үүлэн сүвэгчийг сүвлээд, Урин цагийн амьсгал хүзүү заамаар
шургаад, Үүлэн торлогийн чанадаас саран шагалзсаар гарч, бүрдэн уснаа
ороод ичингүйрэн цэмцэгнэх үес” сэлтийг тэрбээр биднээс өмнө мэдэрч,
“Цэвцгэр шаргын задгай суман хатираанд он цаг нисэж ирнэм” гэж гайхалтай
сайхнаар дуун алдсан билээ. Чухам эндээс л наяад оныхны жинхэнэ яруу
найраг эхэлсэн юм...” гэж дүгнэн бичсэн байдаг.
Г.Мэнд-Ооёогийн
“Уулсын дүрийг бараалахуй” шүлэг бий. Энэ шүлгийн бадаг тус бүрийг
тусгайлан авч үзэж болох боловч энэ удаад тэдгээрээс хоёрыг нь л сонгон
авч ярилцья. Энэ хоёр бадаг бол дээр дурдсан дорно дахины сонгодог яруу
найргийн онолын зарчимд цав хэмээн нийцсэн, дорнын их шүлэгчдийн алдарт
бадгуудтай агаар нэгэн бөгөөд тийм ч болохоороо зүгээр нэг шүлгийн мөр
бадгууд биш, харин бие даасан шүлэг, найраг, томхон уран бүтээлийн цогц
шинж чанаруудыг өөртөө агуулсан байна гэж үзэж бүрэн болох байна. Эхнийх
нь бадаг ийм аж:
Уулс гүн бодолд дарагдан дүнсийж
Униар будан дунд сүүмэлзэн мануурна.
Урьд өмнийн түүх шасдираа санан эмзэглэв үү,
Урт урт салхиар гэнэ гэнэхэн шүүрс алдана...
Энэ
бадагт утгын гүнийг үзүүлэгч “Үгээр эс хэлэвч утгаар хөтлөхийн” үлгэр ч
буй, мөнөөх “Шүлгийн дундаас зураг тодрохын” үлгэр ч буй ажээ. Тиймээс
энэ дөрвөн мөрт нэг бадаг бол дангаараа нэг шүлэг юм, тэгэх тэгэхдээ
жинхэнэ дорно дахины эртний сонгодог яруу найргийн шинж чанарыг
цогцлоосон бие даасан бүтээл юм аа.
Энэ шүлгийн өөр нэг бадаг нь мөн л үүний жишээ болж байна:
Хөнгөн зуурын гунигаас тасарсан нулимс уу,
Хөх хөх дусал навчис бүр дээр гялтайна.
Уйтгараан тайлж манан будангаан хөөж,
Ухаалаг дөлгөөн болоод уулс намайг ажна...
Энэ
шүлгийн тухай О.Дашбалбар ингэж бичжээ: “...Уулс мянга мянган жилээр
бодлогоширч байна. Уулс өөрийгөө чагнаж, өөрийгөө туурвиж, өвс ногоо,
цэцэгс, хад чулуугаа өөрчлөн байна. Ертөнцийн хувирал бүхэн шүлэгчийн
мэдрэхүйд зурагдан, зөн совинг нь хөндүүрлүүлж байна” гээд бас цааш нь “
Уулс урт урт салхиар гэнэ гэнэ шүүрс алдахыг хэн алдахгүй сонсоно, тэр
өөртөө нэгэн ертөнц бүтээж буй...” гэсэн авай.
Өөр нэг шүлгээс иш татья:
Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтална.
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдэрнэ...
Энэ
шүлгийн энэ бадгийг уншмагц зураглан хэлсэн утга нь нүднээ, сэтгэлийн
толиноо нэгэн гайхамшигт уран зураг мэт тод томруун урган үзэгдэх нь яах
аргагүй “шүлгийн дундаас зураг тодрон ирэх” мэт болох агаад уг нь
тэрхүү нандин дүрслэлээр уран зураг туурвиад түүнийгээ үзэх аваас аанай
бас “зургийн дундаас шүлэг сонсдох” шиг болох буй заа.
“Хөөрсөн саран үүлнээс сугарч
Самарсан сүү шиг туяа нь цайрахад
Орчлон цагаан мананд живээд
Ооно мөрөн цагаан мананг цуулна...”
“Ятгын аялгуу садран дуурсахад
Ялдам сарны туяа доргино.
Өр зүрхний хаа нэгтээ
Өөр нэгэн чавхдас доргино...”
гэх
зэргээр түүний олон шүлгийг уншихад ямагт сарны тухай дуулсан мөр шад
тааралдана. Нэхэн үзэхүл мөнөөхөн Балбар найрагч түүнийг “Сарны шүлэгч”
хэмээн өргөмжилж ийн бичсэн байх юм: “Сар бол түүнд яруу найргийн
бэлгэдэл, сартай шөнө бол түүний хувьд гоо жавхлангийн үлгэр, амин
насных нь диваажин. Учир нь иймд тэрбээр “Сарны мөнгөн туяа бол миний
шүлгээ бичдэг сууц” гэж баясангуй өгүүлсэн билээ” гэжээ.
Д.Нямсүрэн яах аргагүй өвсний философич байсан шиг Мэнд-Ооёогийн шүлэг найргийг үзэхэд тэр үнэхээр “Сарны дууч” мөн ажгуу.
Цаглашгүй гэрэлт
Яриг цагаан ботго үүрээр буйлахад гийе,
Явуул гэгээн саран үүлнээс бултайхад гэрэлтье,
Янзага хэнзлэх намрын улбар салхинд дүрэлзье,
Явуухулан багшийнхаа уянгын бадагт дэвэрье,
Ятга болоод хуурын яруухан эгшигт бадарья,
Яргуй цэнхэр талаасаа өглөөн нартай мандая,
Яргай ташуураан бариад ялгуун сааралдаа дарцаглая,
Янгир дүүлэх уулсынхаа ян өндөрт асья,
Яшил зандан модноос аялгуу сацрааж эгшиглэе,
Ембүү, манхаг хоёрын ялгааг арилгаж бясалгая,
Ялдам шөнийн тэнгэрт од асааж гялалзая,
Ямх ямхаар өгсөж өөрийнхөөн оргилд дүрэлзэе,
Янжилхам бурхны ятгын чавхдаст дурлая,
Яруу найргийн болор сүмд цагийн цагт гэрэлтье!
Хүн
бүхэн нэг нэг ертөнц. Тэр тусмаа уран бүтээлч хүн чухамхүү өөрийн гэсэн
өнгө гэрэлтэй, өвөрмөц дүр төрхтэй, зам тойрогтой, бие даасан ертөнц
байдаг. Тэр нь давтагдашгүй байж, бусдаас ялгарах онцлогтой байж, дээр
нь нөр ихийг бүтээж туурвисан цагт тооноос чанарт шилжих философийн жам
ёсоор чанарын хэмжүүрт тэнцсэн бүхэн нь хүмүний хүртээл болж мөнхийн
бүтээлийн зиндаанд хүрдэг авай. Үүнд хүрэхийн тулд гүнзгий боловсрох
хэрэгтэй, зохист аялгуунд сайтар суралцах хэрэгтэй, дээр нь нэгэн насыг
зориулж нөр их хөдөлмөрлөх шаардлагатай, яруу найргийн Янжинлхам бурханд
шүтэж насан турхруу хэлбэрэлтгүй зүтгэх ёстой гэнэм. Халаглалтай нь
өнөөдөр манайд ингэж Д.Нямсүрэн шиг амьдарч, Г.Мэнд-Ооёо шиг зүтгэж
чадах хүн даанч ховордож дээ.
Бээжин хот дахь Юань гүрний үед
баригдсан нэгэн чулуун гүүр бий. Хотын төв дундахь цэцэрлэгт
хүрээлэнгийн нуураас эх авч аман дээр нь байх Галын бурхны сүмийн үүдээр
урсан өнгөрдөг голын дээгүүр тавигдсан энэ гүүрийн зуун зууныг дамжин
нар салхинд элэгдэж эмтэрсэн гантиг чулуун хашлагыг нь илбэн түшин
зогсохуй эртний түүхэн их үйл явдлууд нүдний өмнө жирэлзэн үзэгдэх шиг
болж билээ. Ооёо найрагч олон жилийн өмнө хагацан салсан танил дотно
зүйлтэйгээ эргэн учрах шиг болж ихэд олзуурхан, сүүдэр зургаа татуулж,
сэтгэл дотор нь эгээ л онгодын хур халгин цалгиж байгаа бол уу гэмээр
санагдаж байсан юм. Тэр торгон агшинд найрагчийн сэтгэлд шаагисан
онгодын хур ийм нэгэн гайхамшигт шүлэг төрүүлснийг өдгөө үзэхэд
олзуурхам сонин байна.
Уд модны унжгар мөчир магнай шүргэж...
Уд модны унжгар мөчир магнай шүргэж
Утаа манантай гол ус холилдон урсчээ.
Хөх Монголын хааны сүүлчийн удаа түшиж зогссон
Хөх чулуун гүүр нь эмтэрч бараг л амжсангүй.
Долоон зууны тэртээх чулуун гүүр нь хэвээрээ ч
Домгийн цагаан сар нь усандаан хөвж үзэгдсэнгүй.
Тогоонтөмөр хааны тольдож зогссон мандалд нь
Том улаан навч л толботон урсчээ.
Дорнын гангар шаазан шиг долгин хэврэг хүүхнүүд
Дотор газрынхаа хулс шиг уялзан туялзаад
Эртний хаадын жаргалын хулсан ташуур
Эрин холын чанадаас хүйтэн салхиар ороолговой...
Энэ
бол яах аргагүй дорно дахины сонгодог шүлэглэлийн дүр төрх, өнгө
аястай, эртний билигт өвөг дээдсийн цэцэн яруу үгс чихнээ жингэнэн
дуурьсах мэт тийм соньхон сайхан, тийм гэгээн тунгалаг шүлэг авай. Энэ
шүлгийг уншихад Цогт хунтайжийн цэцэн билиг мэдрэгдэж, Ванчинбалын
билигт хөвгүүдийн уянгын сэтгэлэгтэй агаар нэгэн бодогдоно. Монголын
гэсэн юм бүхнээс хөндөн холдож, үгүйсгэн орхих болсон энэ будангуй цагт
бидний өвөг дээдэс, бидний өнгөрсөн үе ийм байсан юм шүү! гэдгийг
сануулан хэлж, марталгүй авч явахад соёл уламжлалаа өвлөн тээж яваа
эрхэм найрагчийн энэ гэгээн ариун үйл чухал нандин байх нь дамжиггүй ээ.
...Өндөр авч ниссэн жил жилүүдийн далавчин дор
Өнгөрч улирсан хорвоогийн цадиг намтар бүдгэрч
Өвгөдийн нойрссон шороог нэгэн хуруу зузаалаад
Өвсөн толгой цантах аясаар он цаг нисэн ирнэм.
Буцах цагийг дэрлэн хүүрэг манан буугаад
Буурал сортой өвс намиа намиагаараа нийлээд
Амсах жаргал ханашгүй болоод хоргодон хоргодоход
Ажиггүйеэ нэгэн насыг аваад он цаг нисэн одном.
Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном...
Г.Мэнд-Ооёогийн
уран бүтээлийн оргил гэж хэлж болох бүтээл бол дээр нэгэн бадгийг нь
ишлэн буй “Он цагийн хүрд” хэмээх шүлэг нь гэж би боддог. Энэ шүлгийн
бадаг, шад бүхнийг, үг хэллэг, дүрслэл илэрхийлэл, утга, зураг бүхнийг
нь задлан шинжилж, дурдан ярилцаж болох боловч энэ удаад үүнийг уншигч
таны оюуны мэлмийд даатган орхису. Харин энэ шүлэг бол Д.Нацагдоржийн
“Миний нутаг”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Б.Лхагвасүрэнгийн
“Манлайн цацлага хэмээх хуурын ёсөн татлага”, “Д.Нямсүрэнгийн “Дөрвөн
цаг” зэрэг монголын яруу найргийн тэнгэрт жинхэнэ зохист аялгуу болон
эгшиглэж байдаг яруу дууллуудын зиндаанд хэлцэгдэхүйц шилдэг туурвил мөн
гэж боддогоо танд хэлэхийг хүслээ. Та таалалдаан болгоогтун.
Г.Мэнд-Ооёо
зүгээр л шүлэг бичээд явсангүй. Тэрээр Монголын яруу найргийг дэлхийн
тавцанд хүргэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр замнаж явна. Сүүлийн
жилүүдэд гадаад, дотоодын үзэгт нэгт нөхдийн хамт энэ зүгт их ажил
амжуулж, дэлхийн яруу найргийн ертөнцөд Монголын нэр алдрыг хүргэж
чадсан томоохон алхамууд хийсэн юм. Үүний нэг тод жишээ бол 2006 онд
Улаанбаатар хотноо чуулсан Дэлхийн яруу найрагчдын 26 дугаар Их хурал,
түүнчлэн бусад улс орнуудад болж байгаа энэ мэт томоохон арга
хэмжээнүүдэд найрагч нөхдөө зохион байгуулан идэвхтэй оролцож байгаа
явдал мөн. Энэ бол түүний багш дорнын их найрагч Б.Явуухулангийн “Шүлэг
минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн гэрээсийн
нэг ёсны биелэл билээ. Энэ бол бас монголын яруу найраг, утга соёлын
мандал бадралын төлөө хийж буй түүний буянтай үйл юм. Тиймээс ч
Г.Мэнд-Ооёо нь зөвхөн яруу найрагч төдийгүй Монголын утга зохиолын
томоохон төлөөлөгч, нэртэй зүтгэлтэн мөн.
2009 оны 3 дугаар сарын 28-ны өдөр,
Бээжин хот.
Эрхэм та бүхнийг яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёогийн хувийн цахим дэвтэрээс түүний бичсэн нийтлэл, үгүүлэл, шүлэг найраг, зохиол бүтээлүүдээс уншин, улмаар уран бүтээлийнх нь шинэ, шинэ мэдээ мэдээлэлүүд болон түүний уран бүтээлийн ертөнцтэй танилцахыг хүсье. Яруу найргийн үлэмжийн шидэт эрчимээр хүмүүний сэтгэлийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая.
Thursday, July 2, 2009
Friday, May 29, 2009
My poems in Macedonian
ГОМБОЈАВИН МЕНД - ОЈО (МОНГОЛИЈА)
НЕБО И ЛАСТОВИЦИ
* * *
Фатаморгана во сината степа
како небесен град.
Моите предци засекогаш се во рајот
И само ластовиците висејќи над осамената степа
ме пречекуваат во татковата земја.
Густа сина магла го прекрива небото
Ластовиците осамени го покажуваат патот
со разиграните крилја.
МЕСЕЧИНА НАД СТАРИОТ ХРАМ
Месечината изгрева над стариот храм
Нејзината преобразена светлина ја позлатува нежноста.
Се разлева воздухот од бамбусовата флаута
Срцето е исполнето со далечна носталгија.
Диви треви растат меѓу камењата
Вдолж патот каде што се собрани Будите.
Но не можам да видам каде отишле тие
Светлината е толку силна од времето изминато.
Месечината изгрева над стариот храм
Нужната преобразена светлина свети во секое срце.
Бамбусовата флаута ме носи зад мојата тага
Ја повикува далечната светлина на Буда.
Сенката на храмот го покажува своето значење
Како зборови избледени во старо мастило.
Врз сенката од човечката тага
Нема светлина од свеќата на разумот.
Осветлената визија на Буда
Дури и во честичките на најситната прашина.
Постои небо во мелодијата на бамбусовата флаута
И месечината изгрева над стариот храм.
Препев: Трајан ПЕТРОВСКИ
НЕБО И ЛАСТОВИЦИ
* * *
Фатаморгана во сината степа
како небесен град.
Моите предци засекогаш се во рајот
И само ластовиците висејќи над осамената степа
ме пречекуваат во татковата земја.
Густа сина магла го прекрива небото
Ластовиците осамени го покажуваат патот
со разиграните крилја.
МЕСЕЧИНА НАД СТАРИОТ ХРАМ
Месечината изгрева над стариот храм
Нејзината преобразена светлина ја позлатува нежноста.
Се разлева воздухот од бамбусовата флаута
Срцето е исполнето со далечна носталгија.
Диви треви растат меѓу камењата
Вдолж патот каде што се собрани Будите.
Но не можам да видам каде отишле тие
Светлината е толку силна од времето изминато.
Месечината изгрева над стариот храм
Нужната преобразена светлина свети во секое срце.
Бамбусовата флаута ме носи зад мојата тага
Ја повикува далечната светлина на Буда.
Сенката на храмот го покажува своето значење
Како зборови избледени во старо мастило.
Врз сенката од човечката тага
Нема светлина од свеќата на разумот.
Осветлената визија на Буда
Дури и во честичките на најситната прашина.
Постои небо во мелодијата на бамбусовата флаута
И месечината изгрева над стариот храм.
Препев: Трајан ПЕТРОВСКИ
Thursday, May 21, 2009
Утгын бөмбөрцөг дэх Г.Мэнд-Ооёогийн шинэ ертөнц
Утгын бөмбөрцөг дэх Г.Мэнд-Ооёогийн шинэ ертөнц
(Шүүмж)
Монголын яруу найргийн түвшин дэлхийн сонгодгуудын хэмжээнд дөхөж буйг хоёр мянга гаруй жилийн түүхтэй бичгийн сонгодог зохиолын уламжлал маань батална. Энэ үйлсэд Г.Мэнд-Ооёо найрагчийн оюуны бүтээлч үйл ажиллагаа, онгодын үзэл баримтлал бүхий уран бүтээлүүд онцгой үүрэг гүйцэтгэх боллоо. Нэрт яруу найрагч О.Дашбалбар агсан яруу найргийн үнэт зүйлс, улс үндэстэн, шударга байдлын төлөө тууштай тэмцэж байсан бол уран бүтээлийн нь анд Г.Мэнд-Ооёо нүүдэлчдийн яруу найргийн өв соёл, үнэлэмжийн асуудлыг дэлхийтэй хөл нийлүүлэх санаархлаар даруухан зүтгэж буйгаараа мөн чанар нь ижил байна. Учир нь түүний хожмын шүлгүүд уран бүтээлчийн ааш аягийг тодорхойлсон, зөн сэрэхүйг нь зарлан тунхагласан, гуравдугаар төлөөний хэлбэрээр болон өгүүлэгчийн хэл, уянгын дүрийн зохиомжит урлалаар яруу тайлал хийж буй нийтлэг туурвил зүйн онцлогтой бүтээгдэх болсон юм.
“Өвгөдийн ёс билгийн дээвэр дор
Өөрийн намбатай явсаар өлийн даваанд гарюу
Усан борооны дүнчүүр тарни шиг дуслаар
Учигт сүвлэх ганцхан бадаг мэтгэюү” (1993) хэмээн уран бүтээлийн чин зорилгоо урнаар дэвшүүлсэн нь зохиолчийн хөдөлмөр, хүсэл тэмүүлэлтэй нь эрхгүй холбогдож байна. Энд түүний дөлгөөн зан төлөв шүлгийн нь амь, амьсгаа болон саруулсдагийг “өөрийн намбатай явсаар…” гэснээс тодорхой үзэж болох бөгөөд утгын сэжимд яргасан богино хэлбэрийн шүлэг бичих болсны тайлал болон харагддаг.
Энэ мэт Г.Мэнд-Ооёо найрагч бодролоор яруусгаж боловсролоор ухаажсан шүлгүүд тэрлэж энгийн үгсүүдэд амь тээлгэдэг нь дэлхийн чиг хандлагад дөхүүлсэн нүүдэлчдийн яруу найргийн өвөрмөц сэтгэмж болон бууж байна. Өөрөөр хэлбэл далд сэрэхүй, сэтгэлгээний алслал дахь утгыг шүтсэн сэтгэхүйн, бясалгалын найраг бүтээдгээрээ дорно дахины яруу найраг өвөрмөц сэтгэмжлэлийн онцлогтой гэж болно. Тиймээс
“Өнө эртний өвгөд минь элэр балрын цагт
Өвсөн өмбүүлээ орхиод нүүж одсон буурийг
Тэнгэрийн дуут сум хүрэл зэвээр онгилсон
Тэртээх он жилүүд дэрсний үндсэнд нойрсчээ” (Шинэ нутаг) гэсэн ахуйлаг дүрслэлтэй найраг туурвиж уран бүтээлчийн итгэл үнэмшил, чин зорилгыг дэвшүүлсэн агуулгатай шүлгүүд бүтээж эхлэсэн юм. Тухайлбал
“Талын хөх уулс морин зэрэглээнд сундалдаад
Танил өвгөд шиг мордож буун, мордож буун айсуй
Зээрд азаргатай адуу алтан хараацайд ээрүүлэн
Зээгт нарийн хэцээр дэргэж цогин, дэргэж цогин айсуй” гэх зэргээр ертөнцийн юмс үзэгдлийг урнаар цэцэлж уянгаар яруусгасан өнөө цагийн түгээмэл туурвил зүйн зэрэгцээ дэлхийн дэвжээг санаархсан Б.Явуухулан багшийнхаа хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх санааны утгыг гэрэлтүүлж байна. Энд нэг талаар талын хөх уулсыг монгол найрагчид хэмээн үзвэл морин зэрэглээ буюу монгол шүлгээр жигүүрлэн дэлхийн сонгодог яруу найрагт танил өвгөд шиг ялгаран содонсож мордож буун, нэг хойморт нь завилаад нэг хаяанд нь бараадаж буй өнөөгийн дүр зургийг дүрсэлсэн мэт. Мөнөөх зээрд азаргатай монгол найрагчид суурин соёл иргэншилд эргэцэн саатаснаа утгын нарийн харгуйгаар дэргэж цогин буй бөлгөө.
Энэ мэтчилэн “Зуны дунд сард шар бүрдэнд болох яруу найргийн наадмын урилга” хэмээх эл шүлгийн нүүдэлчдийн өрх бүрийн багачуудын дотоод уянга, далд санааг энэ агуулгад төвлөрөн тайлан уншиж болохоор байна.
“Одтой тэнгэр шиг торгоор шинэ дээл оёулъюу
Ончтой хэдэн шүлэгтэйгээ онгодын сүмд заларъюу
Арилсан мананы дараах солонгонд эс шимтэх
Алган дээрх хорвоог билгийн нүдээр шинжих…” (1996) хэмээн уянгат дүрслэл, утгын цараагаар сүүл давтан ижилсүүлж утгыг цогцлоодог туурвил зүйтэй юм.
“Өдгөө би түмэн оньсого, мянган сүлжээ
Үлэмж нь далайдаа живсэн мөсөн уул
Оюун сэтгэл, зүрхнийхээ гүнд далдмал
Онгод бадраах эх орныхоо сүлдэнд нуугдмал” (1980) гэж яруу найрагчийн дотоод ертөнцийн далдлаг, битүүлэг мөн чанарыг онцлон сэрэхүйн чинадад гүн утгаар багцалсан гүнзгий урлал, яруу тайллаар өөрийгөө нээх эрдмийг шүлэглээд
“Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм” (Нээхийн утган хэлхээ) гэж найрагчийн оюун санааны ертөнцөөр тайлал хийжээ. Ийнхүү үгийн ончтой зохирол, яруу таацал бүхий хийгүй, энгүүн хүүрнэл түүний яруу найргийн мөн чанар ажээ. Бас үзэгдэл юмсын дотоод учир шалтгааныг нээхийг эрмэлзсэн гүн бодрол, содон туршилтаар жигүүрлэсэн (Уулсын дүрийг тайлахуй гэх мэт) урлахуйн арга хэлбэр, мэдрэмжийн уран бүтээл онцгой байртай юм.
Уулс уйтгараа тайлж манан будангаа хөөн урт урт салхиар гэнэ гэнэ шүүрс алдаж буйг олзлон сэтгэж, онцлон дүрслэхдээ
“Моддын үзүүр үл мэдэг ганхасхийхэд
Норсон мөчрөөс тэнгэрийн нулимс под под унана
Арилсан мананы улаан бургидас агаарт сацрахад
Алтан үзүүртэй наран бийр, өнгө бүрийг түрхэнэ” хэмээн яруу найргийн сонгодог зарчмаар амьдралд байдаг энгийнийг гайхалтай урнаар цэцэлсэн агуулгын төвлөрөлтөнд шүтэгддэг туурвил зүй ажиглагддаг.
Алтан дарь овоог амьтан хүнгүй авран ивээгч, асралт тэнгэр хэмээн аргадан тайж, шүтэн дээдэлдэгийн адил түүний найраг шүлгүүд XXI зууны монголын яруу найргийн алтан овоо болон сүндэрлэж уянгын үлгэрлэл, ухааны их долгилол болон ялгарсаар байна. Түүний бүтээлээс “алтан овоо ертөнцийн багасгасан дүр”, “нүүдэлчин айлын гал голомт ертөнцийн төв мэт” гэсэн жинхэнэ монгол ахуйн бодрол сэтгэмж нуугдаастай. Энэ бол нүүдэлчний гэрт төрж өссөн найрагчийн хүсэл мөрөөдлийн утга юм, гэрэл гэгээ нь юм аа.
Юмс бүр хоорондоо ийм учир шалтгаан, дотоод зохицолтойг
“Бэлчээрт адуу янцгаахад хөхүүрт айраг шуугих
Тэнгэрт одод анивалзахад тулганд гал инэвэлзэх” гэж урнаар холбон шүтэн барилдуулж
“Ус болоод галыг золгуулж уураг цай болгох
Уг чанартаа буй юмс утгын бөмбөрцөгт эвсэн бүтьюү” гэж эрхилэн сэтгэж, эвцүүлэн нийтгэжээ. Утгын бөмбөрцөгт бүх зүйл агуулагдах, эс бөгөөс дэлхийн бөмбөрцөг өөрөө утгын бөмбөрцөг ч байж болохыг тарааж нэг, хурааж нэг зангидсан гэж болохоор юм. Энэ бол Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн шинэ ертөнц болой.
“Юм бүхэн өөрийн байрандаа, мөн чанартаа зохистой
Юмбүү хөх уул нь уйлахад бүрэлзэж, дуулахад дүрэлзэх
Ямбуу цагаан үүл нь гунихад сэмэрч, мишээхэд намирах
Юм бүхний энгийн чимэг нь энгүй утгыг хадгалюу” гэсэн ижил авиа, төсөөт үгээр бүрэн толгой холбож шадын дунд зэрэгцүүлэн туурвисан нарийн урлалаар гүн санаа, гүнзгий утгыг багцалсан юм.
Ингэж яруу найргийн төрөл зүйлүүдэд хүч сорьсон ч түүний дуулиуд дүрслэл султай, санаа цомхон, шийдвэрлэсэн утгагүй буюу бүхэлдээ урлал дутуу туурвисан нь байх бөгөөд онолын нэрийтгэлийн хувьд ч алдаатай, эндүүтэй нь бий. “Шөргөн шар атны туурь” хэмээх хүүрнэл тууриа “найраглал” хэмээн нэрийдсэн, “Нутаг буюу гүйсэн унаганы дууль” тэмдэглэлээ “ностальгия” гэж эндүүрсэн, “Дөчин нэгэн хунгийн дууль” хүүрнэлээ “клип-найраг” гэж гүтгэсэн, “Гэгээн зүгээс морьтон айсуй” эссегээ “понарам найраг” гэж онолдсон зэрэг нь төрөл зүйлийн хэвшиж тогтсон нэрийтгэлийн хувьд зохирохгүй байна. Хэдий ингэж онолын шинэ төрөл зүйлээр туршилт хийж буй нь уран сайхны зохиомжит эрлийн нэг хэлбэр боловч тийнхүү ялгагдах туурвил зүйн шинж үгүй, монгол гадаад хэлээр хольж хутган гүжирдсэн нь байна.
“Нүүдлийн шувуудыг нутаггүй гэх нь
Нүдээ ер олоогүй үгээ
Төөрөг тавилангийн эрхээр явахад
Төрөлх орондоо эгдэг юм” (Тогорууны дууль) гэх зэргийн хүүрнэн тоочиж төлөөлсөн үгээр үлбэгэр дүрсэлсэн, “төөрөг тавилан”, “төрөлх орон” мэтийн хамаагүй үгсийн цуглуулга төдий тоочлого ажиглагдана. Бас
“Тэс ондоо санаа гаргаж
Тээж ирсэн үр-өндөгөө
Хөл хүрэхгүй газар нуухыг
Хэн ер нь байг гэхэв дээ” гэх буюу
“Сүүгээр амалдаггүй жигүүртний өндгөнд
Сүүдрээ тусгахад хиртдэг гэсэн
Сануулга үг байсаар атал
Саваагүй нэг нь санаа авсангүй” (1990) гэх зэргийн амьдралд байдаг энгийн санааг ур муутайгаар улигласан сул шүлэглэл бий юм. Энэ нь харьцангуй эрт үед бичигдсэн монгол ахуйн дүрслэл бүхий төрөлжсөн шүлгүүдийн сонгомол эмхтгэл болсон “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” (2002) түүврийн нь чансааг буурахад нөлөөлжээ. “Биднүүс” гэж энгийн үгээр бичдэг онцлог байвч “Мануурна” гэсэн “шинэ” үгээ шүлэгт ч тэр, үргэлжилсэн тэмдэглэлдээ ч мөн давтан нуршсан нь өөрийгөө давтах сөрөг хандлагыг бий болгож байна.
Гэхдээ найрагчийн өвөрмөц мэдрэмж, содон туршилтаар
“Гэрлийн бор шувууд намайг уриалж
Гэгээн өглөөг эртэсгэнэ
Гэрэлт өдрийг уртасгана” (1985) гэж санааны эерүүлэл, зохиомжит шийдлээр дэвшүүлсэн уран онцлол хийгээд
“Нарны нэгээхэн цацраг голын усыг сүвлээд
Чулуунаас нь ойхдоо үлэмжийн гялбаа гялбуулдаг
Насны туршид харсан энэ мэт гэрэлт агшин
Чухамхүү, амьдралын минь хором бүрийг гийгүүлдэг ээ!” гэсэн тарни шившсэн мөрүүдийг “Ямар сайхан яруу найраг вэ Мэнд-Ооёо ахаа, яасан гайхалтай онч вэ?” хэмээн шагшихад хүргэдэг юм.
Шөнийн гэгээ, саруулхан үдшийн ажин түжин, амгалан тайвныг тэрбээр “цагаан шөнө урсана…” гэсэн цогц утгад төвлөрүүлэн бадаг холбон давтахдаа мөн чанарыг нь зүслэн, мөнхийн хөдлөнги цаг хугацааг урсаж буйгаар буюу утгын өөр бодомжинд аваачин уран нээлт болгож чаддаг уран сайхны эрэл нь анзаарагддаг. Ингэж нүүдэлчдийн сонгодог бичгийн уламжлалыг баримтлан аяс сэтгэхүй, сэтгэлгээний аглагаас урссан найраг бүтээдэг онцлогтой гэж болно. Тиймээс тэнгэрийн хаяанаас нүүдэллэн айсуй яруу найргийн “их жин тээлт” Г.Мэнд-Ооёогийн “утгын бөмбөрцөг” болох уран сайхны ертөнцөд нь өөрийн агуулгатай, зөн мэдрэмжтэй бүтээгдэж буй нь найрагчийн онож хэлснээр нүүдэлчдийн яруу найргийн “он цаг нисэн нисэн ирнэм”, бас “нисэн нисэн одном” за гэсэн оюун дүгнэлтийг эрхгүй төрүүлж байна.
Утга зохиол судлагч, шүүмжлэгч
Д.Цэвээндорж Доктор (Ph.D), дэд проф.
Thursday, April 30, 2009
ХҮМҮҮН ТОГТВООС ТЭНГЭРИЙГ ЯЛМУЙ

(Тайваньд бичсэн тэмдэглэл)
Аяны урт замд юу эс бодогдоно гэхэв. Аливаа хэлбэр дүрс өөртөө заавал ч үгүй ямар нэгэн агуулгыг хадгалж, бас түүнээ цаг ямагт илэрхийлж байдаг. Бичиг үсэг үүсээгүй байхад ч хүмүүс мод чулуугаар санаагаа илэрхийлэн дамжуулж байлаа. Эртний хүмүүс олсоор утга зангидаж, түүнээс “олсон бичиг”, олсон бичгээс одоогийн бичиг үсэг үүссэн ч гэдэг. Ямартай ч аливаа нэгэн дүрс бэлгэдлийг ойлгох, түүнээ тайлах, тайлснаа илэрхийлэхдээ тэрхүү хязгаарлагдмал томьёололын дотор хязгааргүй их санааг олж харах үед л яруу найраг үүссэн буй заа.
Яруу найрагчдын нөхөрлөл бол улс орнуудын соёлын харилцааны гүүр болж байдаг. Яруу найргийн эрхэм дотны анд Юй Си – гийн тэргүүлдэг “XXI зууны олон улсын соёлын индэр” байгууллагын урилгаар Тайваньд аялах долоо хоногийн хөтөлбөрийн гол агуулга нь хоёр орны эртний түүх, соёл шашин, яруу найраг, хөгжим, урлагийн талаар халз ярилцлага өрнүүлж, оюун сэтгэлгээнийхээ ертөнцөд харилцан аялах, уран бүтээлийн туршлагаа солилцох, хүн төрөлхтөний амар амгалангийн үйлсэд яруу найргаараа юу хийж бүтээж хамтран талаараа хэлэлцэх явдал байлаа. Мэдээж, миний хувьд Тайваны соёл, урлаг, утга зохиол, яруу найрагтай нь гүн дотно танилцах юмсан гэж хүсч явсан олон жилийн мөрөөдөл маань биелэх нь энэ. Өнгөрсөн намар Юй Си бид Америк тивийн баруун эрэгт Номхон далайн хөвөөнд уулзаж байсан бол энэ удаа Тайваны арал дунд нь орших Номхон далайн өмнөд эргээр цугтаа давхиж явлаа.
Хуалян орох замдаа хажууд таарсан нэгэн том самбар дээрх бичгийг хараад яруу найраг биш байгаа даа хэмээн бодогдох зуур юу гэж буйг асуувал яруу найрагч Юй Си анд энэ тухай надад дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Тэр ярьсан нь:
-Эртний хятадын хаан У Ван улсыг засч байв. Энэрэл ёсоор Улсыг засах хуулинд Жи Та гэдэг хүн санал оруулсан тухай Жоу Улсын түүхэнд тэмдэглэсэн байдаг бөгөөд утга нь “Цэрэг хүчтэй бол хүнийг ялмуй, Хүн хүчтэй болвоос тэнгэрийг ялмуй” гэжээ.
Хожмоо Сүн Улсын үеийн яруу найрагч Лю Го “Сян-Яний дуулал” гэдэг шүлэгтээ яг юу гэж дуулсаныг энд бичсэн байна гэв.
-Энэхүү хос уянгыг чухам яг юу гэж орчуулах ву? хэмээн манай Монголын авьяаслаг орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар дүүгээсээ тодруулбал: Тэрбээр түгдэрсэн ч үгүй уншсан нь.
Хүмүүн тогтвоос
Тэнгэрийг ялмуй…
Би сүүлийн хэдэн жил гадагшаа, дотогшоо нилээд тэнэлээ. Их бага хотууд, замын уулзвар, чухал газруудад ийм том том самбар байх боловч дээр нь арилжаа наймааны ухуулгын чанартай зураг бичиг л дурайдаг сан. Харин би Тайванд явсан орсон газар болгондоо хятад ханзны нэн уран бичээсүүдэд өөрийн эрхгүй нүд унаж, сэтгэл алдаж явлаа.
Тайпейд бидний буусан таван одтой зочид буудал цэлгэр шилэн хаалгаар оруут л хэдэн алдын гүнгэрваатай эртний хятад бичээсүүд угтана. Иймэрхүү зочид буудалуудад урьд нь голдуу л уран зураг, уран шигтгэмэл тэргүүтнийг л үзэж явлаа.
Тайвань бол бичиг үсгээрээ гоёдог орон юмаа. Зоогийн газрын үүдэнд ирлээ. Бас л бичээс.
-Энэ юу гэж байна вэ? Болдбаатараа!
-Гэгээн сар,
Нэгэн дэвэр дарс…
Яруу найрагч Юй Си-гийн өргөөний орох гол хаалганы багана дээр бас л нэг уран бичээс. Учрыг ухваас:
Аливаа хүмүүн бодох, хийхээ
Ариун гэгээнээр үйлдвээс, тэр чинь
Бурханы үйлсээс ялгаа юун,
Аливаа хүмүүн орсон газар болгоноо
Ариун гэгээн орон хэмээн санаваас, тэр нь
Бурханы орноос ялгаа юун… хэмээсэн үгс ажгуу. Үнэхээр ч Юй Си-гийн уран бүтээл нь бурханы үйлс гэлтэй. Түүний уран бүтээлийн өргөө нь бурханы сүм, яруу найраг нь ч бурханы орон мэт санагдлаа. Ингэж бодох нэгэн учир буй. Би нилээд хэдэн жилийн өмнө гадаадын нэгэн сэтгүүлээс түүний шүлгийг олж сониучирхан үзсэн юм. Тэрхүү “Яруу найрагчийн сахиусан тэнгэр” хэмээх шүлэг надад онцгой сэтгэгдэл төрүүлж түүнийг орчуулан GUNU сэтгүүлдээ нийтэлж билээ.
Яг та нарын дээр нэг бурхан байна
Яруу найрагчдыг сахиулахаар
Тэрхүү элчийг тэнгэрээс илгээсэн байна…. гэж тэр шүлэг төгсдөг сөн.
Тэгэхэд би Юй Си-г таньдаг ч үгүй байжээ. Хятадын алдарт арван гурван яруу найрагчийн гэргий нарт зориулсан энэ шүлэгнээс яруу найрагчийн тэнгэрлэг ертөнц, бурханлаг оюун санаа нэвт харагдах мэт болж билээ. Яруу найргийнхаа чөлөөгөөр шашны сургуульд хичээл заадаг. Бидний мэдэх “Доржзодов” буюу “Очироор огтлогч”-ийн тайлбараар оюутануудад лекц уншдаг ажээ. Түүний тогтсон сэтгэл, шашин соёлын өргөн цар хүрээтэй мэдлэг, нэгэн биедээ шингэсэн номын ухаантай нь шууд холбоотой буй заа.
Тогоруут уул. Энд Юү Си-гийн “XXI зууны олон улсын соёлын индэр” хэмээх нэртэй урлан оршино. Гутлаа тайлаад орвол эхний танхимд Юй Си-гийн нарийн бичгийн дарга, компьютер дизайнер, дараалаад зураачид нь сууна. Түүний бичиг захидал болоод гар бичмэлүүд энд цахим бичвэрт орж, зураачид номын чимэг зурагийг хийнэ. Ер нь Юй Си-гийн яруу найргийн ном, роман, хүүхдийн зохиол аль ч бүтээл нь гараас гарангуутаа л уран зураг, хөгжмийн зохиолд шууд хувирна. Ийнхүү түүний нэн гоёмсог номыг гэртээ ч юм уу уншиж эхэлсэн хүн машин дотроо CD-ээр сонсоно. Үзэсгэлэнд очоод уран зургаар харна. Театрт тайзнаас үзнэ. Концертийн танхимд оркестр хөгжимтэй сонсоно гэсэн үг. Энэ бүхний эхлэл нь Юй Си-гийн үзэг цаас… Цэлгэр сайхан танхим угталаа. Энэ бол яруу найрагчийн уулзалтын танхим. Энд олон орноос ирсэн уран бүтээлийнхээ анд нөхөдтэй уулзана. Яруу найрагчийн хэвлүүлсэн номуудын танилцуулга, зурагт хуудас, гар бичмэлийн хуулбар, бүтээлийн танилцуулга ханын дагуу байрлажээ. Хэвлэлийн газрууд, хөгжмийн зохиолчид, зураачид энд хүрэлцэн ирж яруу найрагчтай уулздаг буй заа. Том танхим дотуур энэ тэрийг үзэж сонирхсоор мухарын шилэн ханаар тусгаарласан өрөөнд орвол, арай өөр ертөнц угтлаа.
Агар зандан ширээ, буйдан. Мин Улсын үеийн ятга хөгжим… Эртний хятадын эрт үеийн хээнцэр тансаг эд хэрэгсэл. Гэхдээ бүх юм нь эртнийх биш ээ. Орчин үеийн видео дэлгэц. Тэр дэлгэцнээ XXIII их хурлын үеийн баримтат кино гарч байна. Хөгжмийн нэн ялдам бөгөөд цоглог аялгуу дуурсана. Энэ бол дэлхийн Яруу Найрагчдын XXIII их хуралд зориулсан аялгуу. Доктор Юй Си өөрөө зохиосон юм гэж тайлбарлав.
Танхимын ханаар Юй Си-гийн нэгэн романы гар бичмэлийг жаазанд хийгээд жирийтэл тавьжээ. Д.Болдбаатар бид хоёрын хувьд анх удаа яруу найрагч хүн ямар тэнгэрлэг амьдарч, өөрийн бүтээл туурвил, оюун санааны орчинг хэрхэн ер бусаар бүрдүүлэн бий болгож чаддагийг үзэж биширэх сэтгэл төрж билээ. Бид хөгжим сонсож, яруу найраг уншиж, үүх түүх ярьж, Юй Си-гийн яруу найргийн урлангийн тэнгэрлэг орчинд уусан жаргавай.
Юй Си-гийн хоёр дахь урлан Хө Нань сүм. Энд уран бүтээлийнхээ 180 хоногийг өнгөрөөж, бичих туурвих онгодоо дуудна. Тайпей-гээс онгоцоор нисч хүрэх энэ газар Номхон далайн үзэсгэлэнтэй хөвөөнд оршино.
Бид дээр өгүүлсэн “Хүмүүн тогтвоос тэнгэрийг ялмуй” хэмээх бичээст самбарын утга уянганд автаж, яриандаа халж явсаар далай руу шахаж тогтсон уулын нар тоссон аманд хүрч ирлээ. Сүм шүтээний газар ажээ. Монгол хүний зан юм даа, сүм шүтээн түшиж буусан уулын нэрийг асуулаа.
-Гэгээнийг дэлгэрүүлэгч уул… гэж байна.
Ямар сайхан нэртэй юм бэ? Хорь гаруй жилийн өмнө байгуулагдсан бумбын шашны энэ сүмийн цогчин дуганд Бурхан багшийг голлуулан залжээ. Сүм нь арваад гэлэнмаатай гэж байна. Сэтгэлээ ариусгаж, итгэл бишрэлээ өргөм цэмцгэр сайхан ертөнц биднийг угтлаа. Сүмд зул хүж өргөөд гадагш гарч уул өөд авирав. Алган хэлбэртэй далбагар ногоон навчтай мод шатны хажуугаар эгнэн ургажээ. Бас л нүүдэлчний сониуч зангаар модны нэрийг асуулаа.
-Буяны мод… ? Би бодлоо. Энэ нэрүүдийг Юй Си л өгсөн байх гэж. Сэтгүүлийн эрхлэгч хатагтай Дай-гаас асуулаа,
-Гэгээнийг дэлгэрүүлэгч уул л гэж байна. Буяны мод л гэж байна. Ийм яруу найраглаг нэрийг Юй Си өгсөн үү? гэв. Хатагтай намайг нэгэнтээ цочих мэт харснаа,
-Энэ нэрүүд анхнаасаа л ийм юм. Буяны модны тухай доктор Юй Си найрагтаа олонтоо бичсэн байдаг. Яг энэ модны тухай шүү гээд гараараа зааж байна. Тэрбээр цааш нь,
-Харин энэ Хө Нань буюу Баялагийг арвижуулагч сүм бол хорь гаруй настай. Манай Тайваны сүмүүд заавал нэг урлагийн чиглэлийг барьж хөгждөг. Баялагийг арвижуулагч сүм бол Юй Си гуайн яруу найраг, хөгжим, уран зураг, товчилж хэлбэл түүний урлагийн тэнгэрээр дамжин ариусгал гэгээрэлийн ертөнцийг бүтээж байгаа юм. Одоо цөмөөрөө сүмийн Соёлын ордонд Тайваны Бийбаа хөгжмийн чуулгын концерт үзнээ гэв…Орой болж байна. Үзэгчид цуглан ирсээр. Бид Соёлын ордоны үүдэнд ирэв. Юй Си намайг дагуулан шилмүүс цэцэглүүлэн чимсэн дэлгэмэл бичээсийн дэргэд дагуулж ирээд гараараа заав. Үзвэл манай шинэ бичгээр
“Мөнгөн жүнзэнд цас хундаглахуй” концерт
Ноён Мэнд-Ооёо та тавтай морилно уу? гэж шар дэвсгэр дээр ягаанаар цэвэрхэн бичжээ. Миний хувьд анх удаа л ийм өндөр хүндэтгэл хүлээж байгаа болохоор хөлс чийхрах шиг л боллоо. Гоёмсог сайхан танилцуулга хэвлэсэнээ өглөө. Танилцуулга мөн хятад монголоор байх аж. Танилцуулгыг сөхвөөс эхний хуудаснаа,
“Сэвэлзэх салхины дарвуулыг өргөж,
Сэтгэл хэмээх төрсөн нутгаа зорьюу” хэмээх гарчиг тодорч цааш монголоор бичсэн нь:
“Олон жилийн турш бодож төлөвлөсөн Хө Шань XXI-р зууны соёлын индэр өнгөрсөн жилд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш шүлэг, хөгжим болон дэлхийн олон орны яруу найрагч, зохиолч, хөгжмийн зохиолчдыг холбох гүүр болсон юм. Богинохон нэг жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс ховорхон авьяастанууд цугларч ур ухаан, авьяас төгөлдөрөө илтгэн харуулсан билээ. Өвлийн дохиог илтгэсэн энэ өдрүүдэд бид “Мөнгөн хундагаар цас аягалахуй” хөгжмийн тоглолтыг алс холын Монгол нутгаас ирсэн хүндэт зочныхоо хамтаар таалан соёрхож байна. Сэвэлзэх салхины дарвуулыг өргөж - Сэтгэл хэмээх төрсөн нутгаа зорьюу Тоглолт бүх хүний сэтгэлийн учгийг хөндөж, та бүхнийг ариусгаж байх болтугай.”
Д.Болдбаатар бид хоёр энэ бүхэнд гайхах баярлах зэрэгцэн “хоёрхон хүнд зориулж, хаа хол Тайпейгээс хөгжмийн энэ нэртэй чуулгыг далайн хөвөөний сүмд урьж тоглуулж байгаа нь гайхмаар боловч, яруу найраг хийгээд соёлыг нэн хүндэтгэн дээдэлж байгаагийн илэрхийлэл юм даа хэмээн хэлэлцэж суулаа.
Бийбаа хөгжмийн уянгалаг яруухан аялгууг сонсох зуур танилцуулгыг үзвээс, удирдсан “Тогоруут уул”, зохион байгуулсан “Баялгийг бүтээгч бурханы урлаг шашны сан”, бэлтгэл хангасан Юы Юань цайны цэцэрлэг, төлөвлөж хэрэгжүүлсэн Пү Инь соёл урлагийн компани, концерт тоглосон Тайпейгийн Мо Чинь оркестр гэсэн байв. Хөтлөгч бүхий л зориулал үгээ Монголын зочид бидэн рүү хандуулж, цэцгийн баглаагаа илгээсээр байлаа.
Эртний Энэтхэгийн домогт энэ ертөнцийн эзэн Брахма тэнгэрийн охин Сарасвати хэмээх яруу найргийн бурханы тухай гардаг. Сарасвати нь төвдөөр Янжинлхам, монголчилбол яруу найргийн Эгшигт охин тэнгэр гэсэн үг болой. Янжинлхам бурхан мутартаа бийбаа хөгжим барьсан байдаг бөгөөд шүтсэн хүмүүний дотоод сэтгэл ярууслаар дүүрч, мөнхийн арван найман насны ариун гэгээн чанарыг олж, бийбаа хөгжмийн аялгуу мэт хэлний уянгат чимгийн эзэн болдог гэж сонссон билээ. Бийбаа Энэтхэгээс гаралтай бөгөөд Хятадад дэлгэрээд 3000 орчим жил болж байгаа гэж байна. Бурхан багшийн амьд сэрүүн байх үед бийбаа Хятад газар заларч ирсэн болтой. Яруу найргийн бурхан бийбаа хоёр олон мянган жилийн шүтэн барилдагатай ажгуу. Тэр оройжин бийбаа хөгжмийн яруу аялгууг сонсож, яруу найргийн тэнгэрт аялахын хамт бидэн хоёрт зориулан энэ олон байгууллагын хүмүүс ямар их бэлтгэл хийснийг харахаар санаа зовмоор байлаа.
Алив нутаг оронд өөрийн бэлгэдэлийн цэцэг байдаг. Эндэхийн бэлгэдэл нь цахирмаа цэцэг байлаа. Сүмийн шатны чимэглэлээс эхлээд, бурханд өргөсөн таримал цэцэг бүгд цахирмаа. Модны ёроол, ойн чөлөө тэр аяараа цахирмаа. Цахирмаа ингэтлээ их ургадаг газар уу, аль яруу найраг, бийбаа хөгжим, гэгээн гэрэлт сэтгэлийн ахуйд дэлгэрсэн бурханы инээмсэглэл үү? Модон дундуур алхаж явтал нэгэн ер бусын жиргэх, жирхрэх дуу солонго татуулан хааяа тасалдах боловч, моддын цуурайгаар холбогдон үл тасалдан сонсогдов. Юуны дуу болохыг Юй Си-гээс бас л сониучирхав. Юй Си анд миний тэмдэглэлийн дэвтэрт харандаагаар бичиж өгөөд
-Энэ амьтан гайхамшигтай яруу дуугарч байна. Түүний амьдрах нас нь ч төгс ч байгаа нь энэ гэв. Нээрээ амьдралын эцсийн үг л хамгийн хүчтэй, сүүлчийн дуу л хамгийн сонсголонтой байдаг даа. Миний эрхэм сайн нөхөр их найрагч Д.Нямсүрэн маань “Яаж би Амитаба шиг, Үхэл гэгч амьдаасаа агуулгатайг мэдэх вэ?” хэмээн амьд сэрүүндээ дуулсан нь бий шүү дээ хэмээн бодож явлаа.
Тэрбээр маргааш нь үдийн зоог барихаар ирэхдээ надад нэгэн ер бусын сонин бэлэг авчирлаа. Бэлэгтэй туузыг задалбал дотроос нь царс модон хайрцаг гарав. Хайрцагны тагийг онгойлговоос дотроос нь бөмбөрцөг хэлбэртэй шилэн гуу гарлаа. Түүний шилэн тагийг онгойлговол цахирмаа цэцгийн дэлбээн дээр суусан хүрэлзгэнэ. Тэрбээр тайлбарлаж өгүүлсэн нь:
-Хүрэлзгэнэ хэдэн сар нэн уянгалаг дуугаар жирхэрч байгаад авгалдайгаа газарт булдаг юм. Газарт хадгалсан авгалдайнаас 17 жилийн дараа хүрэлзгэнэ төрнө. Хуяган дотор бие бойжсон хүрэлзгэнэ өдлөн ниснэ. Гуравхан сарын амьдралтай энэ гайхамшигтай амьтан дуу нь улам яруусан ярууссаар дуусдаг болой. ..хэмээвэй.
Хүмүүн хийгээд зөв сэтгэл, бурхан хийгээд бийбаа хөгжим, цахирмаа цэцэг хийгээд уянгалан дуулагч хүрэлзэгэнэ, орчлонгийн яруу сайхан юмс бие биеийг шүтэн оршиж, аль алинаасаа хамааран, нэгэн их цогт төгөлдөр утга санааг зангидан сүлжих буюу. Тэр нь яруу найраг л юм даа.
Баялагийг бүтээгч сүмийн соёлын ордонд өдөржин шүлгээ уншлаа. Соёлын ордоны тайзнаа нуурын уянгат шагшуургыг авчирч эгнүүлэн тавьсан нь эгээ л бидний дуулдаг “хар ус нуурын шагшуурга” гэлтэй. Тайваны Соёл яруу найргийн корпорациас миний яруу найргийн DVD хийхээр найман шүлгийг сонгож яруу найрагчийн өөрийн дуу хоолойгоор унших орчинг бүрдүүлсэн нь энэ. Ширээн дээр гэрэл тусган, тайзны гэрлийг унтраахад шагшуурга нь нэн сүртэй харагдаад сартай шөнө нуурын хөвөөнд шүлэг бичиж буй мэт яруу найргийн тэнгэрлэг орчинг буй болно. Үзэгчийн суудалд Юй Си, манай Д.Болдбаатар, Юй Си-гийн уран бүтээлийн багийн арван хэдэн залуус. Тогоруут уул” сэтгүүлийн хэвлэн нийтлэгч Ван Чин Мэй, хэвлэлийн ерөнхий редактор Тай Сао Чин, сүмийн урлагийн мастер Тон Дуо, мөн Ли Шү Цай, Ши Юү Син, Боби Лин, Цай Ди Шэн.. Нам гүм…Би урьд нь бичлэгийн танхимд өөрийнхөө дуу хоолойг ийм тод мэдэрч, яруу найргийнхаа дотоод орчлон руу ийм гүн нэвтэрч байснаа санахгүй л байна…
Тайваныг “Formosa” буюу Эрдэнэсийн арал хэмээн нэрлэсэн нь учиртай. Цахирмаа цэцгийн цагаан дэлбээтай хаш чулуу ижилсэж, улаан дэлбээтэй нь шүр адилсмуу. Хаш хийгээд шүр бол энэ тивийн бас нэгэн чимэг нь юмаа.
Биднийг буцахын урьд үдэлтийн зоог барьсан газар бол Юй Си-гийн гурав дахь урлан болой. Тэнд би Юй Си-гийн ном, уран бүтээлдээ зориулж бүтээлгэсэн хориод хаш тамгыг сонирхож зогсохдоо дорно дахинд бичиг номыг дээдлэх соёл нэн өндөр хөгжсөнийг, бас түүнээ хадгалан уламжилж яваад үнэхээр бахархаж билээ.
Тамганы нь тос гэж зүгээр л улаан будаг биш ээ. Шүр тэргүүтэн улаан чулууг нухаж уянгат модны тосоор нухаж, наргил, азуй, сэндэн модны анхилуун үнэр хийгээд шим шүүсийг шингээн эрдэнийн чанар оршооно. Чухам ийм л эрдэнийн дээд утга чанарыг зохиол бүтээлдээ шингээж өөрийн яруу найргийн тэнгэрлэг ертөнцийг бүтээгч эрхэм хүмүүнтэй түүний эрдэнэсийн арал – эх оронд нь аялсан долоон өдрийг би догдлон дурсмуй.
Тайваны хааны ордон музейн хаш танхимд би Юань Улсын хаад, бичгийн түшмэдийн хаш тамга, бичиг соёлын хэрэгслийг гайхан шагширч, Хубулай хааны атгаж байсан хасбуу тамга, Пагва ламын номын тийзийн дэргэд алмайран догдолж зогссоноо ч би одоо тодоос тод санаж байна. Ер нь дорнын эрдмийн соёл нэн өндөр бөгөөд ном бичгийнхээ зүйлд эрдэнийн дээд утгыг шингээх болой.
Тайваны аялалын туршид сэтгэл татсан нэгэн чухал санаа гэвэл, Азийн бар болсон энэ орны үсрэнгүй хөгжлийн нууцын тухай төрсөн сэтгэгдэл байлаа. Өнөө үеийнхэн хөгжил цэцэглэлт нь баян чинээлэгийн тухай ярихдаа үйлдвэр, уурхай, ашигт малтмал, наймаа худалдааны бодлогын талаар л ярьдаг. Харин би энэ орны хөгжил, мандал цэцэглэлт, ялангуяа хүмүүсийнх нь оюун соёлын дэвшилтэй холбоотой юм байна гэж ойлголоо. Яруу найрагчид нь л гэхэд бичихийн зэрэгцээ зурна, хөгжим зохионо, ер нь л юм юмтай. Бичгийн соёлоо дээдлэх, урлагийг эрхэмлэх, үгийн үнэ цэнийг өргөн хүндлэх оюунлаг хүмүүсийнх нь өндөр боловсрол улс орных нь хөгжлийн нэгэн эрдэнэсийн чимэг нь мөн ажгуу.
Ихээхэн өргөн утгаар хэлбэл Тайван орон тэр аяараа Юй Си-гийн урлан, Юй Си өөрөө Тайваны нэрийн хуудас юм даа гэж болмоор.. Тэрбээр өнөөдөр дэлхий даяар ихээхэн нэр хүндтэй цууд гарсан яруу найрагч, зохиолч. Роман, яруу найраг, хүүхдийн зохиол бүх л төрлөөр бичнэ. Бас зураач хөгжмийн зохиолч, фото урлагийн гайхамшигт мастер. Философичийн мэргэжилтэй энэ хүн бүхий л амьдралаа яруу найраг хийгээд түүний урлагийн бүхий л төрөл зүйлтэй найрсах тэрхүү үнэт соёлыг цогцлоон бүтээхээр бурханаас заяасан мэт. Зохиолоо бичиж байхдаа үсэг бичгийн зураас татлага нь утга гүн, уран зохиролт зураг болоод явчихна. Түүнээс зураачид шууд л уран зургийн онгодоо дуудаж, бийр бэх нийлнэ. Хөгжмийн бүтээлд зориулсан санаануудаа илэрхийлсэн таталбарууд нь мөн л төдөлгүй ноотонд бууж, концертын тайзнаа хувирна. Ийм ид шидлэг яруу найрагч. Тэрбээр Тайваны үндэсний хөгжмийн “Алтан аялгуу” наадамд дээд уянгыг бүтээсний төлөө дөрвөн удаа тэргүүн шагнал хүртэж байв. Дэлхийн Урлаг Соёлын Академийн Ерөнхийлөгчийн Гарамгай яруу найраг бүтээсний төлөөх “Алтан медаль” нэг дэх дугаарын шагналыг уржинан түүнд гардуулсан бол өнгөрсөн жил Дэлхийн яруу найргийн “эрхэм дээд шагнал”-ыг түүнд олгож, эгшиглэнт алтан титэмийг залсан билээ.
Баялагийг арвижуулагч сүмийн соёлын төвд түүний дөрвөн роман, драмын бүтээлийн нэг, яруу найргийн арван дөрвөн боть тавиастай байсан бөгөөд хөгжмийн бүтээл болон уран зохиолын CD, DVD альбом бол хэдэн арваараа байсан. Тэнд ирэгсэд уут уутаар нь худалдан авч байхыг бид хоёр нүдээрээ үзсэн юм. Зохиол бүтээлийн нэрийг нь асуувал бас л сонин… “Сараар наадах хос загас”, “Амарита”, “Тэнгэрийн шүүдэр”, “Шагшуурган дундах цагаан морь”, “Хяруу унахын дуулал”, “Үсгээр наадах жараахай”, “Шидэт цэцгийн дуу” гэх мэт. Яруу найрагчийн эцгээс өгсөн нэр нь Хун Чин Юү. Уран бүтээлийн нэр нь Юй Си. Юй Си гэж “горхи” ба “загас” гэсэн үг бөгөөд түүний багш Ло Фү нь энэ нэрийг хайрлахдаа горхиор эхлээд далайд хүрэхийг бэлгэдсэн буй заа. Бяцхан горхиос эхэлсэн тэрбээр одоо дөрвөн далайг нэгэнт гаталжээ.
Юй Си Дэлхийн Урлаг Соёлын Академийн утга зохиолын доктор цлоыг 2002 онд хүртэж, Дэлхийн Яруу Найрагчдын XXIII Их хурлын хүндэт Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд Одоо Дэлхийн Яруу Найрагчдын Их хурлын Олон Улсын хороог тэргүүлж байна. Түүний эрхлэн хэвлүүлдэг “Тогоруут уул” – XXI зууны олон улсын индэр” хэмээх сэтгүүл нь өнөөдөр олон улсын урлаг соёлын амьдралын эрхэм хүндтэй индэр болсоор байна. Юй Си найрагч болон түүний анд нөхөд нь манай хятад хэлний орчуулагч Д.Болдбаатарын хэлний мэдлэг, орчуулах авьяасыг гайхан шагшиж байсныг дурдах хэрэгтэй. Би Д.Болдбаатарын ялангуяа эртний хятад хэлийг гарамгай эзэмшсэн хийгээд түүнээ монгол хэлний яруу сонсголонт үг ба эгшиглэнгээр шууд буулган цэцлэх эрдмийг урт аяны замд дахин бишрэв. Монголынхоо эрдэм оюуны гялалзах очир алмаасыг Богд уулынхаа бэлд бус Номхон далайн аралд дахин танин мэдэхдээ энэ мэт эрдэнэсийн гэрэлт чуулган болсон эрдэмт хөвгүүдээ төр түмэн минь танихын хамт улсынхаа хэрэгт жолоодон оруулаасай хэмээн бодож явснаа жич хэлсүгэй.
Үсэг бичигт ард түмний сэтгэлгээний мянга мянган жилийн соёл, оюуны эрхэм нандин гэрэл гэгээ нь шингэж түүнийг бичих, дэлгэх, дээдлэх бүрий ариусан гэгээрүүлэгч эрчимт цацрагийг түгээнэ. Эрдэнэт номын үсгийг хүмүүн төдийгүй тэнгэр бурхан богдос ч уншина.. Эрдэнэт номын үсэг уншигдах, харагдах, танигдах бүрий түүнээс мянган утга, түмэн гэрэл цацарна. Бичиг соёлоо дээдлэгч улс үндэстэн өөдлөн дэвждэгийг би ийнхүү нүдээрээ үзлээ.
Бэлгэдэхүй нь өөртөө агуу их боломжийг агуулдаг ажгуу. Хүмүүн нь өмч хөрөнгө, эд баялагтаа сагаж огсойх бус, харин эрдэм номын гэрэл доор сэтгэлээ тогтоож, оюуны баялагтаа шүтэж тэнгэрлэг амьдарах жамтай буй заа.
Хүмүүн тогтвоос тэнгэрийг ялахын учир энэ буюу.
Г.МЭНД-ООЁО
2006,4,26
ГОЛ УС ТУНГАЛАГШИХ ЦАГ
Эргийн дээрх бургас бүхэн мөчиртөө шувуутай
Эрвийн сэрвийх навч болгон алгандаа гэрэлтэй
Хатан ус ариусан тунгалагших намар бол
Ханаран мөшийх Туулын найргийн даллагатай цагаа!
Намрын дунд сарын гол усны зургийг
Нарийн бийрээр торгон үзүүрээр тогтоон барьмаар
Явуухулангийн хоёр ангир бас л эндээ хөвсөөр
Яруу найрагч нь эзгүйг хөөрхий тэд мэдэхгүй ээ
Хөшгөн цагаан манан урсгал сөрж босоод
Хөлгөн дөрвөн уулынхаа хөндийг өгсөж хөвлөө
Билгүүн төгс Явуугийн залуу навчис өвгөрчээ
Бишрэлт хатан Туул нь яг л өнөө янзаараа
Өвс бүхнийг үзвээс дууны долоон өнгөтэй
Үүлс бүхнийг ажваас адууны түмэн зүстэй
Гуулин навч хөвсөн Туулынхаа уснаас залгилахад
Гуниг болооп буртгаас энэхэн бие ариусмуй.
Дуулим шүлэгч Явуугийн дуу бүхнийг би мэднэ
Дуулж амжаагүй болгоны нь бол Туул гол л мэднэ ээ
Чингисийн эзгүйд Монгол минь нэг ядарсан юмаа
Чиний эзгүйд яруу найраг минь зүдэрлээ
Туул голын ус намартаа нэг тунгалагших мэт
Туулах цагийн урсгалд яруу найраг минь тунгалагших биз ээ
Төгөлдөр авьяаст хөвгүүд яруу найргийн тэнгэрт
Төрж мэндэлсээр байхыг Туул минь үзэх биз ээ
Эртний судрын элэрч шарласан хуудас мэт
Эмзэгхэн шаржигнах намрын хонгор навчсыг
Хатан Туул мэргэн их мэлмий болоод сонор
Хайхран анзаарч хадгалан бичиглэх нь лавтай
Яг л энээхэн хавьд хожмын шүлэгчид ирнэ ээ
Ялгуун сарыг тэнгэрт нэг, усанд нэг харна аа
Одод усанд шумбахыг Явуу минь тэр жил үзсэн шиг
Ондоо бас нэг гайхалтайг тэд бас үзнэ ээ
Үдшийн бүхий улаан бургас нөмрөн
Үргэсэн гэрэл голын ёроолд буугаад
Туж юмс бүүдэн буудан болсоор байхад
Туул голын ус л улам улмаа гэрэлтвэй.
Мөнгөн навч хөвсөн Туулынхаа уснаас залгилахад
Мянган жилийн бүдэг бадаг түүний гэгээнд тодорвай
Гол ус ариусан тунгалагших найргийн энэ Шамбал дор
Зул мэт шүлгээ гэрэлтүүлж Явуухуландаа өргөвэй.
Эрвийн сэрвийх навч болгон алгандаа гэрэлтэй
Хатан ус ариусан тунгалагших намар бол
Ханаран мөшийх Туулын найргийн даллагатай цагаа!
Намрын дунд сарын гол усны зургийг
Нарийн бийрээр торгон үзүүрээр тогтоон барьмаар
Явуухулангийн хоёр ангир бас л эндээ хөвсөөр
Яруу найрагч нь эзгүйг хөөрхий тэд мэдэхгүй ээ
Хөшгөн цагаан манан урсгал сөрж босоод
Хөлгөн дөрвөн уулынхаа хөндийг өгсөж хөвлөө
Билгүүн төгс Явуугийн залуу навчис өвгөрчээ
Бишрэлт хатан Туул нь яг л өнөө янзаараа
Өвс бүхнийг үзвээс дууны долоон өнгөтэй
Үүлс бүхнийг ажваас адууны түмэн зүстэй
Гуулин навч хөвсөн Туулынхаа уснаас залгилахад
Гуниг болооп буртгаас энэхэн бие ариусмуй.
Дуулим шүлэгч Явуугийн дуу бүхнийг би мэднэ
Дуулж амжаагүй болгоны нь бол Туул гол л мэднэ ээ
Чингисийн эзгүйд Монгол минь нэг ядарсан юмаа
Чиний эзгүйд яруу найраг минь зүдэрлээ
Туул голын ус намартаа нэг тунгалагших мэт
Туулах цагийн урсгалд яруу найраг минь тунгалагших биз ээ
Төгөлдөр авьяаст хөвгүүд яруу найргийн тэнгэрт
Төрж мэндэлсээр байхыг Туул минь үзэх биз ээ
Эртний судрын элэрч шарласан хуудас мэт
Эмзэгхэн шаржигнах намрын хонгор навчсыг
Хатан Туул мэргэн их мэлмий болоод сонор
Хайхран анзаарч хадгалан бичиглэх нь лавтай
Яг л энээхэн хавьд хожмын шүлэгчид ирнэ ээ
Ялгуун сарыг тэнгэрт нэг, усанд нэг харна аа
Одод усанд шумбахыг Явуу минь тэр жил үзсэн шиг
Ондоо бас нэг гайхалтайг тэд бас үзнэ ээ
Үдшийн бүхий улаан бургас нөмрөн
Үргэсэн гэрэл голын ёроолд буугаад
Туж юмс бүүдэн буудан болсоор байхад
Туул голын ус л улам улмаа гэрэлтвэй.
Мөнгөн навч хөвсөн Туулынхаа уснаас залгилахад
Мянган жилийн бүдэг бадаг түүний гэгээнд тодорвай
Гол ус ариусан тунгалагших найргийн энэ Шамбал дор
Зул мэт шүлгээ гэрэлтүүлж Явуухуландаа өргөвэй.
Он цагийн агсам хүлэг минь амаа булаан...
Түрүүхэн л үүгээр давхиж өнгөрсөн юмсан,
Түүх гээд очтол нугын цэцэг хагдарчихаж,
Удаагүй л санагдана, уулын өвгөнтэй танилцсан юмсан,
Уулзах гээд иртэл Шамбалдаа заларчихаж,
Хэрлэн мөрөн саяхан л саваа халин мэлтэлзэж байсан,
Хэдэн уул даваад иртэл, мөсөн баринтагтай болчихож,
Хөлчүү шүлэгч Нямсүрэнгий хөх өвс хөшилдөөд
Хөөрхий түүнийг дээгүүр хөндөлдөөд нойрсчихож,
Өөрийн минь үеийн намуун уянга дуулдахтай үгүйтэй
Өөөр цагийн төмөрмөг аялгуу, чихний хэнгрэг дэлдвэй
“Гол ус намуухан урсах”-ын гэгээн аглагт
Гал тойрон шөнөжин дуулсан минь даанч тоотой.
Хөл нүцгэн таанын цэцгэн дундуур дэрвэх
Хөвгүүн нас минь түүхийн балар луу гүйж явна.
Он цагийн агсам хүлэг минь амаа булаан одсоор ахуйд
Орчлонд бүх юм болоод өнгөрчихөж.
Хамаг нандин бүхэн минь тэртээх мананд бүрэлзэнэ.
Халин дэвэх галуудын цуваа гуниглангуй ганганана.
Хойшоогоо буцдаггүй цагийн хүлгээ яалтай
Хаашаагаа ингэж ер нь амаа булаан одно вэ?
2006.
Түүх гээд очтол нугын цэцэг хагдарчихаж,
Удаагүй л санагдана, уулын өвгөнтэй танилцсан юмсан,
Уулзах гээд иртэл Шамбалдаа заларчихаж,
Хэрлэн мөрөн саяхан л саваа халин мэлтэлзэж байсан,
Хэдэн уул даваад иртэл, мөсөн баринтагтай болчихож,
Хөлчүү шүлэгч Нямсүрэнгий хөх өвс хөшилдөөд
Хөөрхий түүнийг дээгүүр хөндөлдөөд нойрсчихож,
Өөрийн минь үеийн намуун уянга дуулдахтай үгүйтэй
Өөөр цагийн төмөрмөг аялгуу, чихний хэнгрэг дэлдвэй
“Гол ус намуухан урсах”-ын гэгээн аглагт
Гал тойрон шөнөжин дуулсан минь даанч тоотой.
Хөл нүцгэн таанын цэцгэн дундуур дэрвэх
Хөвгүүн нас минь түүхийн балар луу гүйж явна.
Он цагийн агсам хүлэг минь амаа булаан одсоор ахуйд
Орчлонд бүх юм болоод өнгөрчихөж.
Хамаг нандин бүхэн минь тэртээх мананд бүрэлзэнэ.
Халин дэвэх галуудын цуваа гуниглангуй ганганана.
Хойшоогоо буцдаггүй цагийн хүлгээ яалтай
Хаашаагаа ингэж ер нь амаа булаан одно вэ?
2006.
Tuesday, April 21, 2009
УД МОДНЫ УНЖГАР МӨЧИР МАГНАЙ ШҮРГЭЖ…
Уд моднгы унжгар мөчир магнай шүргэж
Утаа манантай гол ус холилдон урсчээ
Хөх Монголын хаан сүүлчийн удаа түшиж асан
Хөх чулуун гүүр нь эмтэрч бараг л амжсангүй
Долоон зууны тэртээх чулуун гүүр нь хэвээрээ ч
Домгийн цагаан сар нь усандаа хөвж үзэгдсэнгүй
Тогоонтөмөр хааны тольдож зогссон мандалд нь
Том улаан навч л толботон урсчээ.
Дорнын гангар шаазан шиг долгин хэврэг хүүхнүүд
Дотор газрынхаа хулс шиг уялзан туялзаад
Эртний хаадын жаргалын хулсан ташуур
Эрин холын чанадаас хүйтэн салхиар ороолговой….
Утаа манантай гол ус холилдон урсчээ
Хөх Монголын хаан сүүлчийн удаа түшиж асан
Хөх чулуун гүүр нь эмтэрч бараг л амжсангүй
Долоон зууны тэртээх чулуун гүүр нь хэвээрээ ч
Домгийн цагаан сар нь усандаа хөвж үзэгдсэнгүй
Тогоонтөмөр хааны тольдож зогссон мандалд нь
Том улаан навч л толботон урсчээ.
Дорнын гангар шаазан шиг долгин хэврэг хүүхнүүд
Дотор газрынхаа хулс шиг уялзан туялзаад
Эртний хаадын жаргалын хулсан ташуур
Эрин холын чанадаас хүйтэн салхиар ороолговой….
Tuesday, April 14, 2009
ХҮЛЭГ МОРЬ ГАНИХАРЧ НУТГАА ТЭМЦЭХ ЦАГ ДОР ...
Өвсөн толгойд цан цэцэглэх өвлийн өдрүүд одлоо ...
Өдөн дэрнээс өндийн дорнын тэнгэрийг дурандлаа
Өдийд талын зэргэлээ гүйж, зэргэлээнд хүлэг гүйж яваа!
Соргүй болсон хээрийн өвс соосойж мухайж үзэгдээд
Саргүй шөнө царцсан газраар малын чийр шажигнаж
Сүргүй хэдэн хайлаас навч зүүдэлж байгаа!
Сөөг гурван дэрстэй хөтлийг хөндлөн тэгнэж
Хөөгтатсан алс руу нүүдэл хөтөлж явна гэж
Чийг цонхоор үнэрлээд шөнөжин зүүдэлж хонолоо!
Он жилүүд одох бүрий шуугиант хотдоо идээшив чиг
Орь ганцаар ирсэн би олуул долуул болсон чиг
Онгод найргийн чуулганд одтой, адтай яваа чиг
Эхэн хаврын урь цонхоор шургах төдийхөнд
Ээжийг тавьсан энгэрийн эрээн бут хөдлөх шиг
Элгэн тус газрынэртний хөндүүр сэдэрвэй
Ороон хотын амьдралд хөл тэнцэж босоод
Онгоцхөсгийгхөлөглөж дэлхийн нүүдлийг гүйцсэн чиг
Оорцог толгодын дундах отгийнхоо нүдлийг гүйцсэнгүй!
Дэлхийн нөгөө бөөрөнд дэвээд хүрэх цаг дор
Дээвэрт харшийн дээгүүрх утсан торон дотор
Дэргэд байгаа нутагтаа дэгдээд очихын чөлөөгүй ээ!
Хөөрхий муусайн нүүдэлчид хайрга шороогоор шилбүүрдүүлж
Хөсөг тэрэгний нь дугуй уруудаж өнхөрдөг хаварт нь
Хөлөг онгоц шиг ордондоо хөлгүй найрлаад завгүй ээ!
Элгэн тараг дэлгэрдэг энхжин бумбын улиралд нь
Элсэн дээр нь тарваадахаар эрээн майхантай очдог нь
Эдүү цагийн хотынхны энгийн араншин мөнөө!
Хүлэг морь ганихарч,нутгаа тэмцэх цаг дор
Хөх зэрэглээхөндий уруудаж талруу зулрах цаг дор
Хүний үр л харин эрх чөлөөндөө чөдөрлөгдмүй
Өдөн дэрнээс өндийн дорнын тэнгэрийг дурандлаа
Өдийд талын зэргэлээ гүйж, зэргэлээнд хүлэг гүйж яваа!
Соргүй болсон хээрийн өвс соосойж мухайж үзэгдээд
Саргүй шөнө царцсан газраар малын чийр шажигнаж
Сүргүй хэдэн хайлаас навч зүүдэлж байгаа!
Сөөг гурван дэрстэй хөтлийг хөндлөн тэгнэж
Хөөгтатсан алс руу нүүдэл хөтөлж явна гэж
Чийг цонхоор үнэрлээд шөнөжин зүүдэлж хонолоо!
Он жилүүд одох бүрий шуугиант хотдоо идээшив чиг
Орь ганцаар ирсэн би олуул долуул болсон чиг
Онгод найргийн чуулганд одтой, адтай яваа чиг
Эхэн хаврын урь цонхоор шургах төдийхөнд
Ээжийг тавьсан энгэрийн эрээн бут хөдлөх шиг
Элгэн тус газрынэртний хөндүүр сэдэрвэй
Ороон хотын амьдралд хөл тэнцэж босоод
Онгоцхөсгийгхөлөглөж дэлхийн нүүдлийг гүйцсэн чиг
Оорцог толгодын дундах отгийнхоо нүдлийг гүйцсэнгүй!
Дэлхийн нөгөө бөөрөнд дэвээд хүрэх цаг дор
Дээвэрт харшийн дээгүүрх утсан торон дотор
Дэргэд байгаа нутагтаа дэгдээд очихын чөлөөгүй ээ!
Хөөрхий муусайн нүүдэлчид хайрга шороогоор шилбүүрдүүлж
Хөсөг тэрэгний нь дугуй уруудаж өнхөрдөг хаварт нь
Хөлөг онгоц шиг ордондоо хөлгүй найрлаад завгүй ээ!
Элгэн тараг дэлгэрдэг энхжин бумбын улиралд нь
Элсэн дээр нь тарваадахаар эрээн майхантай очдог нь
Эдүү цагийн хотынхны энгийн араншин мөнөө!
Хүлэг морь ганихарч,нутгаа тэмцэх цаг дор
Хөх зэрэглээхөндий уруудаж талруу зулрах цаг дор
Хүний үр л харин эрх чөлөөндөө чөдөрлөгдмүй
Wednesday, April 1, 2009
Цагийг эгүүлэгч шувууны даллага
Хөхөө өвлийн цасан хучлага доороос нозоорч сэрлээ
Хөлгөн уулс хөшгөн зэрэглээнд сэмрэх цаг дор сульдлаа
Хөхүүн зуны исгэлэн тарагны үнэрийг хаврын салхи урьлаа
Хөх ногооны униарыг хөлчүүхэн сөрсөн минь саяхан сан
Хөтөл хотлын айлуудын хөлгүй найранд согтоогүй юмсан
Хөхөмдөг хаврын нялх ногооны униар дунд мансуурна
Тэртээ намрын мананд сүүлчийн ангир гингэнэн уусахдаа
Тэнэмэл шүлэгчийн духан дээр жигүүрээ зурж орхисон сон
Тэнгэрийн хөх цээлээс мөнөөх шувуудын түрүүч айсуй.
Цагийг эгүүлэгч шувуудад хаврын даллага өгөхөд
Цадиг хадгалсан шүлэгчийн магнайд зурсан жигүүр хөдлөөд
Цагаан үүлсийн чөлөөгөөр шувуудыг угтаж нисвэй.
Хөлгөн уулс хөшгөн зэрэглээнд сэмрэх цаг дор сульдлаа
Хөхүүн зуны исгэлэн тарагны үнэрийг хаврын салхи урьлаа
Хөх ногооны униарыг хөлчүүхэн сөрсөн минь саяхан сан
Хөтөл хотлын айлуудын хөлгүй найранд согтоогүй юмсан
Хөхөмдөг хаврын нялх ногооны униар дунд мансуурна
Тэртээ намрын мананд сүүлчийн ангир гингэнэн уусахдаа
Тэнэмэл шүлэгчийн духан дээр жигүүрээ зурж орхисон сон
Тэнгэрийн хөх цээлээс мөнөөх шувуудын түрүүч айсуй.
Цагийг эгүүлэгч шувуудад хаврын даллага өгөхөд
Цадиг хадгалсан шүлэгчийн магнайд зурсан жигүүр хөдлөөд
Цагаан үүлсийн чөлөөгөөр шувуудыг угтаж нисвэй.
ОН ЦАГИЙН ХҮРД
Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.
Бор талын зоо нялхарч дэлхий ээж дэлгэнээд
Өвсний үндэс хурын шимийг хөхөж ханаад
Эрт шувууны цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд
Морин зэрэглээнд уул толгодын суудал солбиод
Урин цагийн амьсгал хүзүү замаар шургаад
Энгэр газар нарны алтан учгаар цэцэг хатгаад
Ээлжлэн хувьсах цагийн жам нэхэн он цаг яарсаар нисч одном.
Үүлэн гивлүүрийн чанадаас саран шагалзсаар гарч
Бүрдэн уснаа ороод ичингүйрэн цэмцэгнэх үес
Цэргээс буусан залуу, болзоот хүндээ зориод
Цэвцгэр шаргын задгай суман хатираанд он цаг нисч ирнэм.
Дунайсан шөнийн сэвлэг цагаан туяаг гишгээд
Дууны сайхан эгшиг бие биедээ уусахуйд
Амьтай болгон гүм болж хайртай хосод найр тавиад
Айл саахалтаар төдхөн хуримын урилга тарааж он цаг нисч одном.
Ногооны униар дунд гон бие хун чулуу
Нойрмог янзаар салхинд гуядуулан торойгоод
Орчлонд энэ хүний зүрх юуны төлөө цохилж байсан бол гэх
Оньсого тааврын гарваль эрж он цаг нисэн ирнэм.
Инч хурам бүрийн эрхин цуваа хэлхэж
Эрдэнийн алтан үсгийн уран мэлмий амсхийх завгүй,
Эрин зууны хил алхсан мэргэдийг бидэнтэй нөхөрлүүлэн
Ирж байгаа хойч үе рүү зуучилсаар он цаг нисч одном.
Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.
Ор санаандгуй явтал он цаг яарсаар нисч ирнэм.
Олон адууны үнэр ханхалсан цэнхэр суунаг босоод
Цэцгийн баланд эрвээхий шандуурч биесийг хөөцөлдөөд
Цэн тогоруу байгалийн заяаны цам бүжгээ дэглээд
Цаад уулын жимс одод түгэх шиг үржээд
Цагаан морь хөрвөөхөд улаан болж босоод
Амталж ханашгүй эх нутгийн аман хишиг дэлгэрээд
Амьтан бүхэн эдэлж баршгүйд он цаг яарсаар нисч одном
Гол усны чулууг хүүхдүүд царгил хөгжим болгоод
Ган цохилуур шүргэх ялдар “Дөрвөн цаг “ налайгаад
Элгэн биедээ түмэн жилийн дуу сонсож шингээсэн
Эх дэлхийн чулууны аялгуугаар он цаг нисэн ирнэм.
Амгалан үдшийн ухаа ягаан уулсын сэрвээгээр
Алтан хараацай дөлөн жигүүртэй нисэлдээд
Аз жаргалын гал авчирсан эртний домог нэхэж
Ахмад үеэ адилтган санахуй зуур он цаг нисч одном.
Өнө эртний хүмүүс өрлөг түүхэнд минь давхилдаад
Өнгөт дэлгэцнээ цэл залуу өвгөд минь инээмсэглээд
Өөр өөр үе нүүр нүүрээр золгоод
Өчигдрийг өнөөгийн толинд тусгаж он цаг нисэн ирнэм.
Газар дэлхийнхээ амгаланг зүрх бүхний айзам хэмжиж
Гараг оддын солбицолд түмэн бодисын нууцыг магадалж
Энгүй сансрын хаа нэгтэйх ураг саднаа төсөөлж
Эсэргэн цагийг яаран зорьсоор он цаг нисч одном.
Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.
Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.
Одод зүүрмэглэх цагаар цагаан хяруу унаад
Үнэгэн сор гялтганах нь дурангийн үзүүрт тороод
Үелзсэн тариа нарны алтан тунгаамалд булхаж давалгаалаад
Тойрмын захад зуссан хоёр дэгдээхий өдлөөд
Тогоруун сүрэгтээ дүйцэж тэнгэрийн цээж рүү хаваад
Будан бургисан тэнгэр сөхөж комбайн нүргэлээд
Буцах шувуудтай цуг он цаг яарсаар нисч одном.
Болжмор өглөөн туяаг магтан жиргэлдээд
Булгийн уснаа нарны элтэс хэсэг бусгаар хөвөн
Хүлээн авагчийн долгион эх үрийн сэтгэлийн айзмыг тэмтэрч
Хүмүүсийн зүрхний хариуг чагнаархан он цаг нисэн ирнэм.
Үрээ дуудсан шувууд сэтгэл эмзэглүүлэн ганганаж
Үймж бужигнасан цуваа мөстсөн мандлаа орхиход
Эргэх орчлонгийн жам зүрхэнд хөндүүр авчирч
Эхийнхээ өтөлснийг гэмшин харахуйд он цаг нисч одном.
Өндөр авч ниссэн жил жилүүдийн далавчин дор
Өнгөрч улирсан хорвоогийн цадиг намтар бүдгэрч
Өвгөдийн нойрссон шороог нэгэн хуруу зузаалаад
Өвсөн толгой цантах аясаар он цаг нисэн ирнэм.
Буцах цагийг дэрлэн хүүрэг манан буугаад
Буурал сортой өвс намиа намиагаараа нийлээд
Амсах жаргал ханашгүй болоод хоргодон хоргодоход
Ажиггүйеэ нэгэн насыг аваад он цаг нисч одном.
Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.
Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.
Оёоргүй хөх мандалд нарны зовхи мөстөөд
Жихүүн хүйтний үзүүр лоовуузны соронд шантраад
Жигүүртэн шувуудаа тэнгэр үгүйлж эзгүйрээд
Мөнгөн талыг сарны туяа өнгөлөн зүлгээд
Мөсөн дэнлүү хороон дээр жавар хэмжиж гялтганаад
Дээд тэнгэрт гудайсан Гурван маралыг тохиогоод
Дэлхийн дагуул анивалзан жилийхүй он цаг яаран нисч одном
Өвөлжөөнөөс гарах дулаан илч тэнгэрт царцаад
Өрхний хошуу эргэж шөнийн зүүг заахад
Ээжийнхээ дээлийг нөмрөөд үлгэр сонсох багачуудад
“Эрт уръдын цагт “ гэсээр он цаг нисэн ирнэм.
Адуу янцгаахад уул толгодын цуурай биесийг өртөөлөөд
Анир чимээ цасан ширхэг болгонд шингэж уусан
Ахуу ертөнцийн зоо тавирч дөрвөн зүгтээ амирлаад
“Амар сайхан жаргажээ “ гэхүй он цаг нисч одном.
Нарны гэрэл сарны туяагаар зам нэхэж
Навчилж, цэцэглэж, хагдарч хуучрах жам хэлхэж
Юм бүхэн таны тулд найрсан оршихын учир
Юу санаснаа амжиж бүтээ гэж он цаг нисэн ирнэм.
Өгөх насаа тээж, өнгөрч элснийг буцааж аваад
Өглөг хишиг эдлүүлж хүртэснээ эргүүлж шалаад
Эдүгээ хэний үйлс үнэн болоод үлэмжийн тустайг
Эрин зуунуудад дамжуулан гэрчлэхээр он цаг нисч одном.
Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.
Бор талын зоо нялхарч дэлхий ээж дэлгэнээд
Өвсний үндэс хурын шимийг хөхөж ханаад
Эрт шувууны цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд
Морин зэрэглээнд уул толгодын суудал солбиод
Урин цагийн амьсгал хүзүү замаар шургаад
Энгэр газар нарны алтан учгаар цэцэг хатгаад
Ээлжлэн хувьсах цагийн жам нэхэн он цаг яарсаар нисч одном.
Үүлэн гивлүүрийн чанадаас саран шагалзсаар гарч
Бүрдэн уснаа ороод ичингүйрэн цэмцэгнэх үес
Цэргээс буусан залуу, болзоот хүндээ зориод
Цэвцгэр шаргын задгай суман хатираанд он цаг нисч ирнэм.
Дунайсан шөнийн сэвлэг цагаан туяаг гишгээд
Дууны сайхан эгшиг бие биедээ уусахуйд
Амьтай болгон гүм болж хайртай хосод найр тавиад
Айл саахалтаар төдхөн хуримын урилга тарааж он цаг нисч одном.
Ногооны униар дунд гон бие хун чулуу
Нойрмог янзаар салхинд гуядуулан торойгоод
Орчлонд энэ хүний зүрх юуны төлөө цохилж байсан бол гэх
Оньсого тааврын гарваль эрж он цаг нисэн ирнэм.
Инч хурам бүрийн эрхин цуваа хэлхэж
Эрдэнийн алтан үсгийн уран мэлмий амсхийх завгүй,
Эрин зууны хил алхсан мэргэдийг бидэнтэй нөхөрлүүлэн
Ирж байгаа хойч үе рүү зуучилсаар он цаг нисч одном.
Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.
Ор санаандгуй явтал он цаг яарсаар нисч ирнэм.
Олон адууны үнэр ханхалсан цэнхэр суунаг босоод
Цэцгийн баланд эрвээхий шандуурч биесийг хөөцөлдөөд
Цэн тогоруу байгалийн заяаны цам бүжгээ дэглээд
Цаад уулын жимс одод түгэх шиг үржээд
Цагаан морь хөрвөөхөд улаан болж босоод
Амталж ханашгүй эх нутгийн аман хишиг дэлгэрээд
Амьтан бүхэн эдэлж баршгүйд он цаг яарсаар нисч одном
Гол усны чулууг хүүхдүүд царгил хөгжим болгоод
Ган цохилуур шүргэх ялдар “Дөрвөн цаг “ налайгаад
Элгэн биедээ түмэн жилийн дуу сонсож шингээсэн
Эх дэлхийн чулууны аялгуугаар он цаг нисэн ирнэм.
Амгалан үдшийн ухаа ягаан уулсын сэрвээгээр
Алтан хараацай дөлөн жигүүртэй нисэлдээд
Аз жаргалын гал авчирсан эртний домог нэхэж
Ахмад үеэ адилтган санахуй зуур он цаг нисч одном.
Өнө эртний хүмүүс өрлөг түүхэнд минь давхилдаад
Өнгөт дэлгэцнээ цэл залуу өвгөд минь инээмсэглээд
Өөр өөр үе нүүр нүүрээр золгоод
Өчигдрийг өнөөгийн толинд тусгаж он цаг нисэн ирнэм.
Газар дэлхийнхээ амгаланг зүрх бүхний айзам хэмжиж
Гараг оддын солбицолд түмэн бодисын нууцыг магадалж
Энгүй сансрын хаа нэгтэйх ураг саднаа төсөөлж
Эсэргэн цагийг яаран зорьсоор он цаг нисч одном.
Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.
Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.
Одод зүүрмэглэх цагаар цагаан хяруу унаад
Үнэгэн сор гялтганах нь дурангийн үзүүрт тороод
Үелзсэн тариа нарны алтан тунгаамалд булхаж давалгаалаад
Тойрмын захад зуссан хоёр дэгдээхий өдлөөд
Тогоруун сүрэгтээ дүйцэж тэнгэрийн цээж рүү хаваад
Будан бургисан тэнгэр сөхөж комбайн нүргэлээд
Буцах шувуудтай цуг он цаг яарсаар нисч одном.
Болжмор өглөөн туяаг магтан жиргэлдээд
Булгийн уснаа нарны элтэс хэсэг бусгаар хөвөн
Хүлээн авагчийн долгион эх үрийн сэтгэлийн айзмыг тэмтэрч
Хүмүүсийн зүрхний хариуг чагнаархан он цаг нисэн ирнэм.
Үрээ дуудсан шувууд сэтгэл эмзэглүүлэн ганганаж
Үймж бужигнасан цуваа мөстсөн мандлаа орхиход
Эргэх орчлонгийн жам зүрхэнд хөндүүр авчирч
Эхийнхээ өтөлснийг гэмшин харахуйд он цаг нисч одном.
Өндөр авч ниссэн жил жилүүдийн далавчин дор
Өнгөрч улирсан хорвоогийн цадиг намтар бүдгэрч
Өвгөдийн нойрссон шороог нэгэн хуруу зузаалаад
Өвсөн толгой цантах аясаар он цаг нисэн ирнэм.
Буцах цагийг дэрлэн хүүрэг манан буугаад
Буурал сортой өвс намиа намиагаараа нийлээд
Амсах жаргал ханашгүй болоод хоргодон хоргодоход
Ажиггүйеэ нэгэн насыг аваад он цаг нисч одном.
Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.
Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.
Оёоргүй хөх мандалд нарны зовхи мөстөөд
Жихүүн хүйтний үзүүр лоовуузны соронд шантраад
Жигүүртэн шувуудаа тэнгэр үгүйлж эзгүйрээд
Мөнгөн талыг сарны туяа өнгөлөн зүлгээд
Мөсөн дэнлүү хороон дээр жавар хэмжиж гялтганаад
Дээд тэнгэрт гудайсан Гурван маралыг тохиогоод
Дэлхийн дагуул анивалзан жилийхүй он цаг яаран нисч одном
Өвөлжөөнөөс гарах дулаан илч тэнгэрт царцаад
Өрхний хошуу эргэж шөнийн зүүг заахад
Ээжийнхээ дээлийг нөмрөөд үлгэр сонсох багачуудад
“Эрт уръдын цагт “ гэсээр он цаг нисэн ирнэм.
Адуу янцгаахад уул толгодын цуурай биесийг өртөөлөөд
Анир чимээ цасан ширхэг болгонд шингэж уусан
Ахуу ертөнцийн зоо тавирч дөрвөн зүгтээ амирлаад
“Амар сайхан жаргажээ “ гэхүй он цаг нисч одном.
Нарны гэрэл сарны туяагаар зам нэхэж
Навчилж, цэцэглэж, хагдарч хуучрах жам хэлхэж
Юм бүхэн таны тулд найрсан оршихын учир
Юу санаснаа амжиж бүтээ гэж он цаг нисэн ирнэм.
Өгөх насаа тээж, өнгөрч элснийг буцааж аваад
Өглөг хишиг эдлүүлж хүртэснээ эргүүлж шалаад
Эдүгээ хэний үйлс үнэн болоод үлэмжийн тустайг
Эрин зуунуудад дамжуулан гэрчлэхээр он цаг нисч одном.
Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.
Subscribe to:
Posts (Atom)