Tuesday, October 26, 2010

'Contemporary Top 10 Poets in the World'


An anthology of 'Contemporary Top 10 Poets in the World' published in Bangladesh.
Peter Horn (South Africa),
Kazuko Shiraishi (Japan),
A Samad Said (Malaysia),
Dr Lee Kuie Shien (Taiwan), Ahmad Kamal Abdullah (Malaysia),
Germain Drogenbroot (Belgium), Manfred Chobot (Austria),
G Mend Ooyo (Mongolia),
Tobias Burghardt (Germany), Sudeep Sen (India).

Бангладешийн яруу найрагч Аминур Рахман “Дэлхийн шилдэг 10 яруу найрагч” нэртэй антологи номоо хэвлүүлжээ. Энэ антологид өдгөө бүтээлээ туурвиж, дэлхий дахинаа үнэлэгдсэн 10 яруу найрагчийг сонгон тэдний бүтээлийг төрөлх бангла хэлнээ орчуулан, зураг намтрынх нь хамт хэвлэсэн байна. Үүнд Өмнөд Африк, Япон, Малайз, Тайвань, Бельги, Австри, Монгол, Герман, Энэтхэг, Америк, Бангладеш улсын яруу найрагчид багтсан байна.

Уг антологид Монголоос яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүд багтжээ. Түүний “Цаглашгүй гэрэлт”, “Чам руу би явж байна”, “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор”, “Гэрэлтэх агшин бүр”, “Дөрвөн улаан навч” зэрэг 10 шүлгийг бангла хэлээр орчуулан хэвлэсэн байна.

Энэ нь Г.Мэнд-Ооёо найрагчийн бүтээл бангла хэлнээ хэвлэгдэж байгаа хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь 2006 онд яруу найрагчийн шүлгийн түүвэр “Мэнд-Ооёогийн шүлгүүд” нэртэйгээр Бангладешт гарч байсан гэнэ.

Яруу найрагч Аминур Рахман дэлхийг тойрон энэ номынхоо нээлтийг хийх ажлыг эхлүүлсэн байна. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард Малайзын их сургууль дээр антологийнхоо нээлтийг хийжээ. Ийнхүү нээлт хийсний дараа уг номыг малай хэлээр хэвлэхээр болсон байна.


No comments:

Post a Comment