Ертөнцийн эрээн мяраан бүрэнхийн дунд бүдгэрнэ
Ер бусын нам гүм. Өрөөнд лаа сүүмэлзэнэ.
Хоёр жүнз жингэнүүлэн байж дарс дүүргэчихье
Хоёул тэгээд он жилүүдийн тэртээ рүү алхчихъя
Дарстай жүнзэнд лааны гэрэл тусаад асчихаж
Дараа нь миний цээжинд бас нэг юм асчихлаа
Гэрэлт насныхаа цайлган мөрөөдлийг асаачихъя
Гэрэлтэж байгаа тэртээх бүдэг жимээр өгсчихье
Дахиад л он жилийн тэртээд сар мандчихаж
Дахиад л хэдэн мөч өнгөрөхөд цээжинд шүлэг асчихаж
Цаад намрын усан үзмийн цэцэрлэг гэрэлтэнэ
Царс модны үнэр сэнгэнэж, мөчирт нь одод жимсэлчихэж
Одоо бас нэг тогтоочихъё. Он жилүүдийн амтыг шинжчихье
Оноо алдаа хоёрыг дарахад ямархан исдэгийг үзчихье
2009 он
Эрхэм та бүхнийг яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёогийн хувийн цахим дэвтэрээс түүний бичсэн нийтлэл, үгүүлэл, шүлэг найраг, зохиол бүтээлүүдээс уншин, улмаар уран бүтээлийнх нь шинэ, шинэ мэдээ мэдээлэлүүд болон түүний уран бүтээлийн ертөнцтэй танилцахыг хүсье. Яруу найргийн үлэмжийн шидэт эрчимээр хүмүүний сэтгэлийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая.
Sunday, February 14, 2010
Wednesday, February 10, 2010
Зөөлөн ай” уянгын яруу найргийн шинэ цомог
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Зөөлөн ай” уянгын яруу найргийн шинэ цомог гаргасан байна. Уг цомогт түүний “Миний зөөлөн ай”, “Нээхүйн утган хэлхээ”, “Он цагийн хүрд”, “ Чам руу би явж байна” “Хүлээж байгаа ээж”, “Цагаан манан гэгээн гуниг”, “Гол ус тунгалагших цаг” зэрэг 22 шүлэг найраглал нь орсон аж. Дээрх цомогт орсон шүлгүүдийг найрагч өөрийн дуу хоолойгоор уншихаас гадна, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан, Л.Чаминчулуун, Б.Жагдаг, Ж.Батбаяр болон уран уншигч Даваа нар уншсан байна. Та бүхнийг "Зөөлөн Ай" яруу найргийн цомогоос яруу найрагчийн зүрх сэтгэлийн зөөлөн аядуу байдал болоод ухаарал бодрол хайрласан шүлэг найргийг сонсохыг урьж байна.
Tuesday, February 9, 2010
ӨВЛИЙН СҮҮЛ САРЫН АРВАНТАВНЫ ТЭРГЭЛ ШӨНӨ
ӨВЛИЙН СҮҮЛ САРЫН АРВАНТАВНЫ
ТЭРГЭЛ ШӨНӨ БУЮУ НЯМСҮРЭН БИД ХОЁР
Өвлийн сүүл сарын арвантавны тэргэл шөнийг
Өдөр хэмээн андуураад хоёр шүлэгч дуулбай
Дээрээ ганцхан дэнлүүтэй шөнийн дээвэр доор
Дэврүүн хоёр шүлэгчийг хэн ч эс сонсвой
Бүүдэн бор үүлнээс бүлтийн зүтгэсээр сугарсан
Бүрх малгай шиг сарны бүгээн туяанд
Сүүдэр, гэрлийн дундах эртний бичигт чулуу шиг
Сүүтийн зогсогчийг Данзангийн Нямсүрэн гэмүй
Ургүй хөшөө шиг түүний шалмин шар халимгийг
Утсан цагаан туяагаар тэнгэрийн бүсгүй самнаж
Тонж нарийн эсгийгээр тонч урласан бүрх шиг
Толгой дээр нь сарыг тогтоож өмсгөхийг үзвэй
Саран бүрхтэй найрагч мөнгөн жүнз гаргаад
Цантай цагаан чулуун дээр жин хийтэл тавибай
Харахын зуурдгүй жүнз нь хашийн шимээр дүүрч
Хангай дэлхийдээ тэрбэр нанчдаа хүртээж амжвай
Цагариглан хэвтсэн эрт галавын амьтан шиг
Цаст уулын бэл рүү цагаан туяа гулсаж
Цалин мөнгөн өнгийг нь улам гялтайтал зүлгэсээр
Цагийн будан шүлэгчийн дуунд арилбай
Мөнгөн сарны доор ганцаар архидаж суусан
Мөнхийн согтуу Ли Байн дарс хүртсэн сарыг
Малгай болгож тавьчихаад дуулж суугаа найрагчийн
Магадын энэ зургийг тогтоон барьж авбай
Утга уянга, сэтгэлд нэвтэрч ирэхийн цагт
Уужмын дунд юм бүхэн байдалдаа төстэй
Дээлийн минь хээтэй сарны дугариг ижилсэх
Дэлхийн цөм, хүний зүрх нэг хэмээр лугших
Өөдрөг сэтгэлээр дуулахад юм бүхэн чимэгтэй
Өвсний толгойг гоёж цаг ххүрэг молцогловой
Хуучин цасны чахар чухар дуун ч
Хуучир болоод шанзны аялгууг дэмнэвэй
Өвлийн сүүл сарын арван тавны тэргэл шөнийг
Өдөр хэмээн андуураад хоёр шүлэгч дуулбай
Бужигнасан олон оддыг уншигчаа хэмээн андуурч
Будаггүй цагаан тайзнаас шөнөжин шүлэг уншвай
1992 он

Subscribe to:
Posts (Atom)