Sunday, December 28, 2008

Г.МЭНД-ООЁО ПРОФЕССОР БОЛЛОО



Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Олон Улс Судлалын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр зохиолч, нийтлэлч, утга зохиол судлаач, соёл судлаач, яруу найрагч Г.Мэнд-Ооёод урлаг соёл судлалын тэргүүлэх профессор цол олгов.
Г.Мэнд-Ооёогийн сүүлийн жилүүдэд Монголын уран зохиол, соёлын судалгааг дэлхий дахинд хүргэх хийгээд дэлхийн утга зохиолтой монголын зохиолчид уншигчидыг холбох, судлах, орчуулах , хэвлэн нийтлэх үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж энэ хүндэт цол хэргэмийг хүртээсэн байна. Үүний өмнө Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлд Дэлхийн Урлаг Соёлын Академиас утга зохиолын доктор болсон бол Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи түүнд тэргүүлэх профессор цол олгосон байна. Ийнхүү яруу найрагч шинжлэх ухааны профессор боллоо.

No comments:

Post a Comment