Tuesday, December 30, 2008

СОЁЛ ЯРУУ НАЙРГИЙН АКАДЕМИ 2008 ОНЫ МЭДЭЭЛЭЛ


СОЁЛ ЯРУУ НАЙРГИЙН АКАДЕМИ

2008 ОНЫ МЭДЭЭЛЭЛ
Соёл Яруу Найргийн Академийн гишүүд, хүндэт яруу найрагч зохиолч, орчуулагчид аа!
Та бүхэнд ирж буй шинэ жилийн баярын мэнд хүргэе. 2009 он уран бүтээлийн онгод, урам зориг, шинэ бүтээл, амжилт ялалтаар дүүрэн байх болтугай.
Эрхэм гишүүддээ 2008 оны ажлынхаа талаар мэдээлэхийн хамт ирэх онд болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байгаадаа баяртай байна.
· 2008.1-р сарын 5-20 “Уран бичлэг ба яруу найраг” үзэсгэлэн Хаан банкны арт галерейд зохион байгуулав.
· 2008.03.1 “Уран бичлэг ба яруу найраг” каталогийг Хаан банкны дэмжлэгтэйгээр хэвлүүлж нийтийн хүртээл болгов.
· 2008.03.15 Их яруу найрагч Б.Явуухулангийн төрсөн өдөрт зориулсан “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” нэртэй аялалыг зохион байгуулж Богд Уулын Цэцээ гүн оргилд Б.Явуухулангийн шүлгийг мандуулав.
· 2008 Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо, Улаанбаатар Их Сургуультай хамтран яруу найрагч Доржийн Гомбожавын 75 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.
· 2008 VI. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайд Н.Болормаагийн дэмжлэгээр “Монголын уран зохиолын дээж” номыг англи хэлээр хэвлүүлж монголын бүх номын сангуудад болон гадаадын номын сан, утга зохиолын байгууллагуудад илгээх төсөл хэрэгжүүлэв.
· 2008. V.26-31 Америкийн яруу найрагч Давид Лехманы айлчлалыг АНУ-ын ЭСЯ, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулж, Америк Монголын яруу найргийн үдэшлэгийг Хаан театрт зохион байгуулав.
· 2008. V.26-VII.07 Английн орчуулагч Саймон Вэккхам Смитийг Монголд урьж ирүүлэн Явуухулан тэргүүтэй Монголын яруу найрагчдын зарим бүтээл, Монголын шилдэг өгүүллэгүүдээс орчуулах төсөл хэрэгжүүлэв.
· 2008. Английн орчуулагч Саймон Вэккхам Смитийн орчуулгаар 2008 онд хэвлэгдсэн номууд:
О.Дашбалбар “Оюун санааны яруу найраг ба Газрын төлөөх тулалдаан эхэллээ
Ц.Бавуудорж “Хүмүүн өвс болох үест
Т.Эрдэнэцогт “Сэтгэлийн огторгуй
· Английн орчуулагч Саймон Вэккхам Смитэд Засгийн Газрын шагнал Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол олгов.
· 2008.VI.30-нд Тайваний яруу найрагч, соён гэгээрүүлэгч Юй Си-гийн “Хөхөмдөг далайн нууцлаг яралж” уран бүтээлийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд зохион байгуулав.
· 2008. VIII Дариганга ардын аман зохиол” /Г.Мэнд-Ооёо, Г.Ловор/ номыг Улаанбаатар Их Сургуультай хамтарч хэвлүүлэн олны хүртээл болгов.
· 2008.IV.09-15. Соёл Яруу Найргийн Академийн Ерөнхийлөгч Сока Гаккай интернэйшнл байгууллагын урилгаар Япон Улсад зочлов. Японы “Сейко Шимбун” сонин болон “Пампин” сэтгүүлд Монголын уран зохиолын талаар ярилцлага өгөв.
· 2008.IX.10-11. Тайваны яруу найрагч Юй Си-гийн “Төгөлдөр Орчлон” хөгжимт дуулалт жүжгийн тоглолтыг Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа зохион байгуулав. Тоглолтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцов.
· 2008. X Мексикийн Акапулко хотод болсон Дэлхийн Яруу Найрагчдын XXVIII их хуралд Монголын төлөөлөгчидийг оролцуулах ажлыг зохион байгуулав. Тус их хуралд Г.Мэнд-Ооёо, Дан.Нямаа, Б.Дашзэвэг, Ц.Бавуудорж, Б.Золбаяр нар оролцож шүлэг зохиолоо уншиж, шинэ хэвлэгдсэн номоо танилцуулав.
· Дэлхийн Яруу Найрагчдын 2008 оны Анталогид монголын яруу найрагчдын бүтээл хэвлэгдэв.
· СЯНА-ийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёог Дэлхийн Урлаг Соёлын Академийн удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргаар томилов.
· GUNU сэтгүүлийн VI, VII дугаарыг хэвлүүлэв.
· 2008 Яруу найрагч Ц.Бавуудорж, Дан.Нямаа, орчуулагч М.Шагдарсүрэн, судлаач Дэ.Мягмарсүрэн нарыг Дэлхийн Урлаг Соёлын Академийн байнгын гишүүнээр элсүүлэв.
· 2008.11 СЯНА-ийн тодорхойлолтоор орчуулагч, зохиолч Ж.Гэндэндарамыг Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн цолоор, яруу найрагч, орчуулагч Д.Бямбааг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнав.
· 2008.10 Тайваний яруу найрагч Юй Си-д Монголын Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найрамдал медаль гардуулав.
· 2008.12.06-22 Соёл Яруу Найргийн Академийн ерөнхийлөгч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Европын яруу найргийн Академи болон Дэлхийн Урлаг Соёлын Академийн урилгаар Европын орнуудад яруу найргийн уулзалт, наадам, уншлагад оролцов.
· Тайваний гарамгай яруу найрагч, соён гэгээрүүлэгч Юй Сигийн санаачилгаар “XXI зууны олон улсын яруу найргийн дээд шагнал” бий болгож, энэ жил анхны шагналаа Европ дахинд алдартай М.Рупуст олголоо. Уг шагналын мөнгөн сан 30,000 ам доллар.
2009 ОНЫ ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА
А. ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР:
- 2009.3.15 Их яруу найрагч Б.Явуухулангийн 80 насны ойн өдөр
- 2009.03.21 Дэлхийн яруу найргийн өдөр
- 2009. С.Эрдэнэ 80, Д.Шагдарсүрэн 70, Ц.Гайтав 80, Д.Нямаа 70 зэрэг ойнууд тохиож буй.
Б. ЯРУУ НАЙРГИЙН ҮЙЛ ЯВДАЛ:
- 2009.03.14 Богд Дүнжингарав уулын Цэцээ гүн оргилд хийх яруу найргийн авиралт
- 2009.VI Данзанравжаагийн дурсгалт газарт болох “Сувдан сондор” яруу найраг уран бүтээлийн аялал
- 2009.09.27-10.04 Дэлхийн Яруу Найрагчдын XXIX их хурал. Унгар Улсын нийслэл Будапешт хот. Ерөнхийлөгч нь Иштван Турц /Энэ их хурлын мэдээлэл ирэхээр гишүүдэд дамжуулна/
- Албан ёсоор зарлаж буй яруу найргийн олон улсын фестивалиуд:
a) Никарагуа Улсын Гранада хотод болох Олон Улсын яруу найргийн V наадам. 2009.02.19-21
b) Лифуаниа яруу найргийн хаврын наадам. Вилниус. 2009.03.18-31
/оролцох хүсэлтэй яруу найрагч, зохиолчид мэдээллийг СЯНА-аас авч болно/
В. ГИШҮҮНЧЛЭЛ
- Соёл Яруу Найргийн Академиас уран бүтээлээрээ хүлээн зөвшөөрөгдөж, англи болон бусад хэлнээ зохиол бүтээл нь орчуулагдаж утга зохиолын сэтгүүл, анталогид буюу дангаараа ном болон хэвлэгдсэн яруу найрагч, судлаач, орчуулагчийг Дэлхийн Урлаг Соёлын Академийн байнгын гишүүнээр элсүүлэхэд нэр дэвшүүлж батлан даана.
a) Байнгын гишүүний элсэлтийн хураамж 400$
b) Товч намтар, хэвлэгдсэн ном, 3 хувь зураг
- Дэлхийн Урлаг Соёлын Академийн утга зохиолын доктор цол олгуулахаар тус академийн гишүүн 1 хүний нэрийг дэвшүүлэх боломжтой.
Тайлбар: / Соёл Яруу Найргийн Академиас нэр дэвшүүлэх бөгөөд олгох эсэх асуудлыг Дэлхийн Урлаг Соёлын Академийн удирдах зөвлөл шийдвэрлэдэг журамтай/
- Соёл Яруу Найргийн Академийн “Тэнгэрийн хүлэг” шагналыг 2009 онд 1 яруу найрагчид олгоно.
Г. НОМ ХЭВЛЭЛИЙН ТУХАЙД
- GUNU сэтгүүлийн ээлжит дугаарыг Дэлхийн Яруу Найрагчдын их хуралд зориулж хэвлэнэ. /2009.VI сард/
- Дэлхийн шилдэг яруу найраг цуврал. Америкийн яруу найраг. /Орчуулга, эмхэтгэл хийгдэж буй, Хэвлэх зардал хайж буй/
- Дэлхийн шилдэг яруу найраг цуврал. Хятадын яруу найраг. /Орчуулга, эмхэтгэл хийгдэж буй, Хэвлэх зардал хайж буй/
- Б.Явуухулангийн шилмэл шүлгийн эмхэтгэл англи хэлээр хэвлэгдэнэ. Орчуулагч Саймон Вэккхам Смит.
- Д.Нямсүрэнгийн шүлгийн эмхэтгэл англи хэлээр хэвлэгдэнэ. Орчуулагч Саймон Вэккхам Смит.
- Б.Золбаярын өгүүллэгийн ном англи хэлээр хэвлэгдэнэ. Орчуулагч Саймон Вэккхам Смит.
Гишүүдийн анхааралд:
1. Вэб сайтаа шинэчилж байгаа тул гишүүд 25 мөр дотор товч намтар, гэрэл зураг, 2-3 шүлэг /эсээ, шүүмж, орчуулга/ монгол англи хэлээр ирүүлнэ. Эцсийн хугацаа: 2009.1.20
2. Гишүүд албан ёсны хаяг, мэйл, утас, факсынхаа дугаарыг ирүүлнэ. 2009.1.20
3. Байгууллагын чадавхийг дээшлүүлэхэд гишүүд бололцооны хирээр дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Хандивлагч, ивээн тэтгэгч олох, шинэ түншлэл бий болгох, ном хэвлэл дэмжих, ялангуяа GUNU сэтгүүлийг тогтмолжуулах, гадаадад нөлөөтэй болгоход санаачилга, дэмжлэг хэрэгтэй байгааг анхаарна уу.
Сайн үйлс дэлгэрч, Номын цагаан буян арвижих болтугай!

No comments:

Post a Comment