Monday, March 25, 2013

“Ертөнцийн цонх”-оос юу тольдов

drawing by Matteo Pericoli
Францын утга зохиолын “Paris Review” сэтгүүл орон орны зохиолчдоос оршин амьдардаг өрөөнийх нь цонхоор юу харагддаг тухай асууж, сэтгэлийн ертөнцийг нь нээдэг сонирхолтой булан хөтөлдөг юм байна. “Ертөнцийн цонх” хэмээх энэ буланд Монголоос зохиолч, яруу найрагч Г.МэндОоёо уригджээ.

Италийн зураач, зохиолч, сэтгүүлч Matteo Pericoli-ийн зурсан график зураг болон зохиолчийн бичсэн богино эсээг нийтэлдэг бөгөөд сар болгон нэг зохиолчийн цонхыг дэлхийд дэлгэдэг аж.  Энэхүү “Дэлхийн цонх” төсөл нь 2010 оноос эхэлсэн бөгөөд анх “Нью Йорк Таймс”-д нийтлэгддэг байсан ба 2012 оноос “Paris Review” сэтгүүлд гарах болжээ. Уг цувралаар Нобелийн шагналт Туркийн зохиолч Орхун Памук болон дэлхийн нэр алдартай зохиолчид уригдаж цонхоо дэлхийд танилцуулжээ.

Монгол уншигчиддаа зохиолч Г.Мэнд-Ооёогийн цонхоор юу харагддагийг үзүүлж, түүний цонхоороо хараад юу боддогийг дэлгэж байна.

Тэрээр:


“Үүр тэмдэгрэхийн өмнөхөн түнэр харанхуй. Орчлон нам гүм. Оддын доор хээр талдаа идээшлэн бэлчих адуун сүрэг яг л энэхэн мөчид зогсоогоороо зүүрмэглэнэ. Адуу дугхийгээд сэрэх тэр л хооронд дорно тэнгэрийн хаяа үл мэдэг туяарна. Бага ахуйд өглөө болгон үүрийн гэгээнээр чөдөртэй морио барихаар хазаараа аван алхдаг сан. Морь луугаа алхаж явахад үүрийн туяаны дээхнэтэй дууч бялзуухайнууд шулганан нисэлдэх нь нэн жаргалтай. Нүүдэлчний хүү миний өдгөө амьдралын өглөө бүрийн хэм хэмнэл алдрай багынхаа ая айзмаар тогтжээ. Дорноос цайх үүрийн гэгээг цонхныхоо дэргэдээс угтаж, хээр талд бэлчих адуугаа хураан ирдэг байсан дадлаараа, хульжин одсон үй олон бодол сэтгэгдлүүдээ оюун сэтгэлдээ хураагаад бичгийн ширээндээ тухална. Цонх бол ажин шинжихүйгээ цэгцтэй байлгах аятайхан орон зай юм. Цонхоор таслагдан үзэгдэх амьдралын дүр зураг хэм хэмнэл хийгээд гэрэл сүүдэр, цаг мөч бүхэнд өөр өөрийн утга агуулга буй.

Гийх үүрийн туяа өөд миний сэтгэл хэдийн нисэн одоод нэг л хэсэгтээ өөр орон зайд сэлгэж, өөр цаг хугацааг эзэгнэнэ.

Улаанбаатар хотын төв дунд байх манай гэрийн цонхоор Монголчуудын эрдэм оюуны их өргөө болох Монгол улсын их сургууль тов тод харагдана. Заримдаа хананд өлгөсөн уран зураг мэт санагдах нь бий. Цонхноос хэдхэн алхамд монгол газрын хуш модоор хийсэн миний бичгийн ширээ. Уран бүтээлийн диваажин. Цонхны цаадтайх ахуйг сэлгэж ширээндээ суухад ертөнц огт өөр орон зайд шилжинэ. Хорвоогийн нэгэн өдрийн ажин түжин цонхны цаана үргэлжилж, түүх шастир зузаарсаар. Манай гэрийн цонх мөнөөх л үргэлж харагдах бүхнээ үл уйдан ширтсээр “өчүүхэн ч чөлөө завгүй”.”  хэмээн бичжээ.

Ч.БОЛ

Эх сурвалж: www.theparisreview.org
 

Wednesday, March 20, 2013

ТӨГӨЛДӨР ҮНЭНИЙ ЯРУУ ДУУЛАЛ


                        
Энд надтай учирсан амьтан бүгд                                                                                                Янагуухь үзэгдлийн дороос тонилмаань                                                                                 
 Утгыг онох болтугай...           
                                          Данзанравжаа
           
     
  Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” эсээ роман хэвлэгдэн гарч, уншигчдын анхаарлын төвд байгаа билээ. Романы тухай манай утга зохиолын хүрээний шилдэг хөтөч шинжээчид болох Ч.Билигсайхан, Д.Галбаатар, С.Хишигсүх нар үгээ хэлж, үнэлж дүгнэжээ. Др.Ч.Билигсайхан тэнгэрт халихынхаа өмнөх сүүлчийнхээ бичлэг болгож “Гэгээнтэн” романд шүүмж бичсэн нь учиртай биз ээ. Тэрээр: “Равжаа хутагтын багын ядуу тарчиг амьдрал, тэр дотроос эгэл бус хувь заяаны төөргөөр сод билгүүн оюунтай эрхэм хүмүн болон шалгаран гарсан ховор хувь тавиланг Мэнд-Ооёо элит зохиолчийн эрдэм оюун, баримтыг боловсруулах, дүгнэх, утгыг нээн гаргах, холбогдох үүх түүхийг задлан үйл явдлын шугамдаа холбон оюун дүгнэлт хийх гэх мэт өнөөгийн XXI зууны дэлхийн эссэ зохиол бичдэг чадвартнуудын чөлөөтэй атлаа сонгомол гэхээр аргуудыг зохистой сайхан хэрэглэсэн зэрэг нь эл туурвил содон, өнөөгийн дэлхийн ийм төрлүүдийн зиндаанд хүрсэн бүтээл болсны учир шалтгаан бололтой” гэж уг бүтээлийг жинтэй үнэлжээ. Билигсайхан багштан бурхны оронд залрахдаа хутагтын авшигаар мөрөө гаргуулж, хонх дамрынх нь адбиш гайхамшигт дуунаар ихэд гэгээрч нирваан дүрийг олж одсон гэдэгт итгэнэм.

            “Гэгээнтэн” романы өгүүлэмж цэгцтэй, ойлгомжтой төдийгүй уншигчдад хүртээмжтэй, сонирхолтой болж чаджээ. Романы өгүүлэмж үндсэн хоёр чиг шугамаар өрнөх бөгөөд нэгдүгээр шугам нь ноён хутагт Равжаагийн үе үеийн тахилчдын өнгөн дээр сүүлчийн тахилч Түдэв өвгөний сэтгэлийн өчгөөр дамжуулан XX зуунд болж өнгөрсөн үйл явдлуудыг уншигчдад хүргэж байна. Энэ бол 1937 оны их хэлмэгдүүлэлт хийгээд түүний үр уршиг хамгийн хүндээр туссан Монголын шашны ертөнц, тухайлан монголчуудын оюуны ертөнц болсон бурхан шүтээнийг хэрхэн устгаж үгүй хийсэн тухай, сүм хийд, лам нарыг хэрхэн хэлмэгдүүлсэн тухай хүүрнэл юм. 

Monday, March 11, 2013

on Paris Review by Matteo Pericoli

Windows on the World
www.theparisreview.org/blog/2013/03/01/g-mend-ooyo-ulaanbaatar-mongolia/



Windows on the World
www.theparisreview.org/blog/2013/03/01/g-mend-ooyo-ulaanbaatar-mongolia/

G. Mend-Ooyo, Ulaanbaatar, Mongolia

March 1, 2013 | by
A series on what writers from around the world see from their windows.
G.Mend-Ooyo
When I was young, every morning I would take our hobbled horse and walk it in the dawn light. My father would say, “Sleep late like a horse. Rise early like a bird.” As I walked with the horse, I was very happy to have the little birds fly just above the light of dawn as they sang.
The rhythm of each morning of my life still moves to the beat of my lovely childhood. From the window of my home in the center of Ulaanbaatar, I grasp the pale light in the east. Just as I used to bring in the horses pastured on the wild steppe, I spend time recollecting in my mind many thoughts that have taken flight. The images of life, transected by the window, are a chiaroscuro.
I can clearly see the great seat of learning that is the National University of Mongolia. Sometimes it seems to be an image hanging on walls. A few steps from the window is my writing desk, made from Mongolian pine wood. When I sit at the desk, the world shifts into a different space. The history books grow thicker. There is no time to watch what goes on beyond my window. —G. Mend-Ooyo