Гомбожавын Мэнд-Ооёо өөрийн бүтээл
туурвилаараа яруу найргийн урлалын сан хөмрөгт эрхэмсэг гэгээн, гоо сайхны
ариусахуй, мөнхөд хадгалагдах үлэмжийн чанарыг буй болгож бүрдүүлсэн утга
зохиолын хөгжилд шинэчлэгч, нээлт хийсэн сод туурвигч болохыг Монголын утга
зохиолын судлал шүүмжлэлийн гол төлөөлөгчид, эрдэмтэд, зохиолч найрагчид бүрнээ
хүлээн зөвшөөрсөн байна. Г.Мэнд-Ооёог дорнын яруу найрагт “дахин сэргэн
мандалтыг” авчирсан үг утга зүйн болоод оюун сэтгэлгээний хурц тод үзэгдэл
гэхэд болно.
Эрхэм та бүхнийг яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёогийн хувийн цахим дэвтэрээс түүний бичсэн нийтлэл, үгүүлэл, шүлэг найраг, зохиол бүтээлүүдээс уншин, улмаар уран бүтээлийнх нь шинэ, шинэ мэдээ мэдээлэлүүд болон түүний уран бүтээлийн ертөнцтэй танилцахыг хүсье. Яруу найргийн үлэмжийн шидэт эрчимээр хүмүүний сэтгэлийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая.
Thursday, June 28, 2012
Thursday, June 7, 2012
Г.Мэнд-Ооёогийн шүлгийг BBC-гээр уншина
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн наадам энэ жил Английн нийслэл Лондон хотноо болохтой холбогдуулан ВВС радио,
Шотландын Яруу найргийн номын сантай хамтран олимпийн наадамд оролцох
дэлхийн 204 орноос тус бүр нэг шүлэг сонгон нэвтрүүлэх “Poetry 2012: The
Written World” буюу “Яруу найраг 2012: Бичигдсэн ертөнц” төслийг
хэрэгжүүлж буй ажээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн төсөл есдүгээр
сарын хүртэл зургаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд улс
бүрээр сонгогдсон шүлгийг англи хэлнээ хөрвүүлж, тэрхүү нэвтрүүлгийг
долоо хоногийн турш ВВС радиогийн цахим хуудсаар дамжуулах гэнэ. Улмаар
Шотландын Яруу найргийн номын сангийн вэб хуудсанд байрлуулснаар
уншигчид тэдгээр шүлгийг унших, зохиолчийн намтартай танилцах боломжтой
болох аж.
Төслийн багийнхан Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Ертөнцийн явдал” шүлгийг сонгож, өнгөрсөн сард яруу найрагчаас ашиглах зөвшөөрлийг бичгээр авсан байна. Улмаар өнөөдөр буюу зургадугаар сарын 8-нд 12.28 цагт /орон нутгийн цагаар 05.28 цагт/ BBC радиогоор тэрхүү шүлгийг нэвтрүүлэхээр болсон байна. 2008 онд бичсэн энэ шүлэг нь Г.Мэнд-Ооёогийн “Гэрэлтэх агшин бүр” хэмээх яруу найргийн түүвэрт багтаж, 2010 онд хэвлэгджээ. Саймон Вэккхам Смит гэгч 2010 онд “Ертөнцийн явдал” шүлгийг англи хэлнээ орчуулж, “A Witch of White Mist” хэмээх нэртэй шүлгийн англи түүвэрт нь хэвлэгдсэн байна.
“Poetry 2012: The Written World” хэмээх төсөлд Японы алдарт яруу найрагч Шинкаро Таникава, Оросын нэрт яруу найрагч Андрей Вознесенский, Унгарын суут яруу найрагч Атилла Жозеф, Туркийн суут найрагч Назым Хэкмэт зэрэг дэлхийд нэр цуутай яруу найрагчдын бүтээлийг сонгосон байна. Төслийн хүрээнд сонгосон шүлгүүдээр зурагт хуудас, шуудангийн ил захидал, антологи зэргийг хэвлэх бөгөөд Лондонгийн олимпийн нээлтийн үеэр тэдгээр бүтээлүүдээр “бороо оруулах” тухай мэдээлж байна. Ийнхүү шинэ зуунд яруу найраг улам бүр үнэд орж хүн төрөлхтөний оюун санааны үнэт зүйл болсоор байна.
Шотландын Яруу найргийн номын сан нь “Хүмүүс болон яруу найргийг хамтад нь Танд ойртуулна” хэмээн уриалж байгаа бол “Шүлгээр дэлхийн улс үндэстнүүдийн хосгүй нэгэн хөргийг бүтээе” хэмээн BBC зорьж буй ажээ.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёгийн “Ертөнцийн явдал” шүлгийг хүргэе.
Үүрийн бялзуухайтай цуг морь мориндоо мордоцгооно
Үдшийн шаазгайтай цуг уяа уяандаа бууцгаана
Зуун зуун жил арьс элдэж, мод огтолж сэлэм давтана
Зул бөхөж, бас мандаж дараачийн хүмүүс түүхийг давтана
Голын ус булингартаж нэг, тунгалагшиж нэг урсана.
Галын цучил мөрний хөвөөнд нэг унтарч, нэг асна.
Жил жилийн явдал суудалдаа дэлхийн чулуу элэгдэнэ.
Жирийн л нэг өдрүүдийн тоосондоо хүний явдал булагдана.
Ялан мандахын өглөөгүүр морь мориндоо мордоцгооно.
Ядарч сульдахын үдшээр уяа уяандаа бууцгаана
Мянга мянган жил сэлэм ирлэж, булш малтаж, зул барина.
Маргааш болоход сурсан зангаараа л мориндоо мордоно
Хот балгад нэг нь байгуулна. Хорссон нөгөө нь галдан шатаана.
Хоёулаа дайтаж жанжид болно. Хожим нь зөвхөн домог л үлдэнэ.
Ертөнцийн явдал энэ мэт, элэрсэн сэлэм шиг давтагдаж
Ердийн оройн хоолны даруулгатай цуг мартагдана.

ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ

Ч.БОЛОРЧУЛУУН
Д.Ама (124.158.109.*)
2 минутын өмнө
Г.Мэнд-Оёод баяр хүргэе. Ухаарал хайрласан шүлэг байна. Баярлалаа.
unshigch (180.149.93.*)
0 минутын өмнө
Altannavch gedeg hun unshilaa. Umnu ni
tovchon uuriinhuu tuhai taniltsuulaad tegeed Shulgiig unshiv. Saihan
bailaa. Bayarlalaa.
00
sonsloo (180.149.93.*)
0 минутын өмнө
Dunguj saya 12.28-d sonsloo. Goyo umaa....
00
(14.39.224.*)
1 цаг 46 минутын өмнө
илүү Ñайн Ñүлгүүд байÑан даа
00
BOLD (202.72.243.*)
1 цаг 57 минутын өмнө
TUN TAALAGDLAA ... HEDHEN UGEER MONGOL AHUI AMIDRALIIG DURSLEN HARUULJEE
10
Mugi (180.149.93.*)
Өнөөдөр 9 цаг 54 минут
Sain shuleg baina. Yag l Ertuntsiin yavdal baina daa...
00
(202.131.228.*)
Өнөөдөр 9 цаг 47 минут
hehe goy shuleg baina
00
(202.170.69.*)
Өнөөдөр 9 цаг 41 минут
nice news
10
Subscribe to:
Posts (Atom)