“Дэлхийн
Шилдэг яруу найраг” цувралыг 2005 оноос Соёл Яруу Найргийн Академиас
яруу найрагт дуртай уншигчдадаа зориулсан эрхлэн гаргаж эхэлсэн билээ.
Уг цувралаар “Эртний сайхан – Монголын шилдэг яруу найраг”, “Оросын яруу
найраг”, “Японы яруу найраг”, “Францын яруу найраг”, “Төв Азийн яруу
найраг”, “Испани хэлт яруу найраг”, “Энэтхэгийн яруу найраг”, номуудыг
эрхлэн гаргаад байгаа бөгөөд “Америкийн яруу найраг” ном нь уг цувралын
8-р боть болж байгаа юм.
“Америкийн
яруу найраг” номыг Америкийн Төрийн Департмент, АНУ-аас Монгол Улсад
суугаа Элчин Сайдын Яамнаас ивээн тэтгэж, Соёл Яруу Найргийн Академиас
эрхлэн монгол, англи хоёр хэлээр хамт хэвлэжээ.
Уг антологид Уолт Уитмен, Эдгар
Аллан По, Эмили Дикинсон, Хэнри Уодсуорт Лонгфелло , Стипин Крэйн,
Роберт Фрост, Жэймис Лэнгстон Хьюс, Аллин Гинзберг, Кеннит Кох, Билли
Коллинз, Дэвид Лиймэн, Шэрмин Алексий нарын зэрэг Америкийн үе үеийн алдартай яруу найрагчдын шүлэг дуулалыг багтаасан бөгөөд манай нэрт орчуулагч Доржийн Гомбожавын алдарт орчуулга Уолт Уитмений “Энэ биеэ дуулна” найраглал болон Б.Магсаржав,
Д.Бямбаа, Ш.Цог, М.Шагдарсүрэн нар болон Ц.Оюундарь, С.Сумъяа,
О.Мөнхнаран, С.Соёлболд, Г.Дэлгэрмаа нарын залуу орчуулагчидын дандаа
шинэ орчуулгын шинэ бүтээлүүд багтсанаараа онцлогтой. Энэхүү ном нь
Америкийн эрт эдүгээгийн яруу найргийн үнэт зүйлс, чиг хандлага, ур
чадварын олон талыг илэрхийлж байгаагаараа онцлог бөгөөд шүлгүүдийг
орчуулж хэвлэх эрхийг Америкийн оюуны өмчийн хууль журмын дагуу авсан
байна.
Сонирхуулахад
Америкийн уран зохиолоос эдүгээ цаг үед хамгийн анх шинэ үеийн уран
зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж герман хэлнээс 1930-аад онд орчуулсан юм.
Тэр бол Эдгар Аллан Погийн “Алтан цох” хэмээх романтик өгүүллэг юм
байна.