Wednesday, September 1, 2010

Д.Нямсүрэнгийн гурван боть ном хэвлэлтээс гарлаа


Г.Мэнд-Ооёо: “Д.Нямсүрэн яруу найргийн гэгээн сүмийг өөртөө бүтээж, тэрхүү сүмийн гэгээнтний олбогт өөрөө завилж оюуны мэлмий хийгээд сонор нь дээд аглагийн оронд оршиж туурвихуйн гэгээрлийг буй болгосон найрагч юм”
О.Дашбалбар “Түүний шүлгүүдийг манай яруу найраг дахь үзэгдэл гэвээс зохилтой. Тэр бол Равжаа, Нацагдорж, Явуухулангийн зиндааны найрагч гэдгийг хүссэн ч, эс хүссэн ч зөвшөөрөх цаг айсуй”
Я.Ганбаатар: “Нямсүрэн найрагч, VIII зууны нангиадын их шүлэгч Ван Вэй, дундад зууны үеийн Японы их хайкуч Ёса Бусон, хорьдугаар зууны Оросын алтан гургалдай Сергей Есенин нартай зиндаа зэрэгцэж очно оо”
Б.Магсаржав: “Манай утга зохиол судлал Д.Нямсүрэнг нээе гэвэл хурдан хөгжиж өндөр түвшинд хүрэх хэрэгтэй. Үнэхээр түүнийг чинээнд нь тултал нээж чадах юм бол утга зохиол судлал маань дэлхийн түвшинд хүрээд зогсохгүй, бүр дэлхийн утга зохиол судлалыг манлайлах болно хэмээн итгэнэм”